card

ЦАХИМ ТАЙЛАН ХАМГААЛАХ шалгалтын журам

Монголын мэс засалч эмч нарын холбооны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 02-р сарын 25-ны өдрийн хурлаар хэлэлцэн батлагдав.

Мэс засал судлалын мэргэшлийн зэргийн цахим шалгалтын зорилго нь тайлан хамгаалалтын шалгалтын хэлбэрээр мэдээллийн технологийн цахим орчинд шалгуулагчийн эмнэлзүйн мэдлэг чадвар хандлагыг үнэлэхэд оршино.

Энэхүү журам нь Мэс засал судлалын мэргэшлийн зөвлөх зэргийн болон ахлах, тэргүүлэх зэрэг шинэчлэн тогтоох тайлан хамгаалах шалгалтыг цахимаар зохион байгуулахад хүчинтэй байна.

НЭГ. НИЙТЛЭГ ЗҮЙЛ

  • Зөвлөх зэрэг горилогч нь сүүлийн 8 жил, тэргүүлэх ба ахлах зэрэг шинэчлэн тогтоолгох горилогч нь сүүлийн 5 жилийн ажлаа тайлагнан, тайлан хамгаалах хэлбэрээр шалгалт өгнө.
  • Шалгалтын өмнө тайлан хамгаалалтыг үнэлэх шалгуур үзүүлэлтүүд, үнэлэх аргачлалын талаар шалгалтын комисс мэдээлэл өгнө.
  • Горилогч тайлан хамгаалахдаа урьдчилан бэлтгэсэн PPT танилцуулгаа шалгалт эхлэхээс 7 хоногийн өмнө товлосон хугацаанд шалгалтын комисст хүргүүлсэн байна.
  • Тайлан хамгаалах шалгалтыг товлосон хуваарийн дагуу цахимаар хийнэ.
  • Тайлан хамгаалах өдөр горилогч цахим орчинд ажиллах бүх нөхцөлөө бүрэн хангасан байна.
  • Горилогч  тайлан  хамгаалахдаа  урьдчилан бэлтгэсэн PPT танилцуулгаа  үзүүлж, 10 минутанд багтаан илтгэнэ.
  • Шалгалтын комиссыг зүгээс тодруулах асуулт гарвал горилогч хариулж, ярилцана.
  • Шалгалтын комиссын гишүүд тайлан хамгаалалтыг шалгах хуудсаар оноогоор үнэлнэ.
  • Гишүүдийн үнэлсэн онооны нийлбэрийн дундаж оноог процентон дүнд бүхэл тооны нарийвчлалтайгаар шилжүүлж, шалгалтын дүн 80 ба түүнээс дээш хувийн амжилт үзүүлсэн нөхцөлд шалгуулагчийг мэргэшлийн зэргийн шалгалтанд тэнцсэнд тооцно.
  • Шалгалтын комисс тайлан хамгаалалт дууссаны дараа 2 цагийн дотор дүнг танилцуулна.

ХОЁР. ГОМДОЛ ГАРГАХ, ТҮҮНИЙГ ШЙИДВЭРЛЭХ

  • Шалгалттай холбоотой гомдлоо шалгуулагч нь шаардлага, үндэслэлийг тодорхой дурдаж, холбогдох баримтын хамт бичгээр шалгалт зохион байгуулсан комисст гаргаж, шийдвэрлүүлнэ.
  • Шалгалтын комисс нь шалгалтын явцад гарсан зөрчилтэй холбоотой гомдлыг шалгалт өгснөөс хойш ажлын нэг өдөрт, үнэлгээтэй холбоотой гомдлыг шалгалтын дүнг зарласан өдрийн ажлын цагт багтаан шийдвэрлэнэ.

 

ТӨГСӨВ