card

МЭС ЗАСЛЫН ЭМЧ НАРЫН XIV ЧУУЛГАН

Монголын мэс засалч эмч нарын холбооны ээлжит XIV чуулган “Дурангийн мэс заслын өнөөгийн ололт, чиг хандлага, аюулгүй байдал” сэдвийн хүрээнд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Уг чуулганд Монгол улсын Эрүүл мэндийн сайд С.Энхболд, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, УИХ-ын гишүүн Б.Бейсен ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтох, НЭМГ-ын дарга Бямбадорж зэрэг зочин төлөөлөгчид, 21 аймаг, есөн дүүрэг, УНТЭ, УХТЭ, УГТЭ, ЭХЭМҮТ, ТТАХНЭ, ХӨСҮТ,  ГССҮТ, Цэргийн төв эмнэлэг болон мэс заслын  тусламж, үйлчилгээ үзүүлдэг улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн 300 гаруй мэс заслын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, эрдэмтэн, профессор, судлаачид оролцож дурангийн мэс засалд шинээр нэвтэрсэн эмчилгээний арга, ололт амжилт алдаа оноогоо хамтдаа дүгнэн хэлэлцэхийн ялдамд салбарын цаашдын хөгжлийн асуудлаар хамтдаа хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

XIV чуулганыг нээж Монголын мэс засалч эмч нарын холбооны Ерөнхийлөгч, академич Н.Баасанжав хэлсэн үгэндээ “Эрүүл мэндийн яамнаас төвлөрлийг сааруулж, иргэдэд түргэн шуурхай үйлчлэх бодлого баримтлан ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд Монголын мэс засалч эмч нарын холбоо нь мэс засалч эмч нарынхаа Дурангийн мэс заслын ололт, амжилтыг хуваалцах, мэдлэг туршлагаа солилцох үүднээс энэхүү чуулганыг “Дурангийн мэс заслын өнөөгийн ололт, чиг хандлага, аюулгүй байдал” сэдвээр зохион байгуулж байна” гэж онцолжээ.

Уг чуулганаар тэргүүн өгүүлэл 1, эрдэм шинжилгээний  30 өгүүлэл, ховор тохиолдолын 32 танилцуулга, мэс заслын 4 шинэ арга технологи, нийт 67 эрдэм шинжилгээний бүтээл ирснээс шалгаруулалт, шүүлт хийж тэргүүн өгүүлэл 1, эрдэм шинжилгээний  11 өгүүлэл, ховор тохиолдолын 9 танилцуулга, мэс заслын 3 шинэ арга технологи, нийт 24 эрдэм шинжилгээний бүтээлүүдийг тус тус хэлэлцэж, шилдгийн шилдэг илтгэлүүдийг шалгаруулсан.

Шилдэг аман илгэлээр:

  • Тэргүүн байр: УНТЭ, Бүдүүн, шулуун гэдэсний мэс заслын тасгийн О.Зургаанжин, Б.Түвшинтөр, Э.Бат-Өлзий нарын “ХЭВЛИЙН ДУРАНГИЙН ШУЛУУН ГЭДЭСНИЙ ӨМӨНГИЙН ӨМНӨД ДОР ТАЙРАЛТ БА БИЕ ДОТОРХ ЧИХГҮЙ ЗАЛГАЛТ ХИЙХ АРГА” сэдэвт илтгэл. Илтгэгч Э.Бат-Өлзий.
  • Дэд байр: ХСҮТ, Элэг нойр булчирхайн мэс заслын тасгийн Г. Үнэнбат, Э. Дөлгөөн, Б. Минжүүр, А. Ерболат, Б. Мөнхдэлгэр, Г. Нямсүрэн,  Д. Цэрэндорж, Б.Амгалантуул, Г. Лхагвадулам, Н. Лхам, Ж. Чинбүрэн нарын “ЭЛЭГ БОЛОН ЦӨСНИЙ ЗАМЫН ДУРАНГИЙН МЭС ЗАСАЛД ИНДОЦИАНИН НОГООН (ИЦН) ФЛЮРЕСЦЕНСТ ДҮРСЛЭЛИЙГ АШИГЛАСАН МЭС ЗАСЛЫН ЭРТ ҮЕИЙН ҮР ДҮН: МЭС ЗАСЛЫН АРГА ТЕХНОЛОГИ” сэдэвт илтгэл. Илтгэгч Г. Үнэнбат.

Шилдэг тохиолдолын илгэлээр:

  • Тэргүүн байр: УХТЭ-ийн Б.Ган-Эрдэнэ, Н.Тайван, Х.Мөнхжаргал, Э.Саранхүү, Г.Мөнх-Эрдэнэ, Б.Нямжав, Х.Жанибек, Т.Цэндсүрэн, Д.Энхжаргал, Ц.Нармандах нарын “МОНГОЛ УЛСАД ХИЙГДСЭН АНХНЫ ДУРАНГИЙН УИППЛ МЭС ЗАСАЛ” сэдэвт илтгэл. Илтгэгч Б.Ган-Эрдэнэ.
  • Дэд байр: ХСҮТ-ийн Д.Мэргэн, Б.Азжаргал, Л.Балжинням, П.Мандах, П.Зундуйндорж, Б.Чойжинсүрэн, Б.Ганзориг нарын “УЛААНХООЛОЙН ХОРТ ХАВДРЫН ҮЕД ДУРАНГИЙН АРГААР IVOR LEWIS ХАГАЛГААГ ХАВДАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЦЭЭЖНИЙ ХӨНДИЙН МЭС ЗАСЛЫН ТАСАГТ ХИЙСЭН ТОХИОЛДОЛ ТАНИЛЦУУЛГА” сэдэвт илтгэл. Илтгэгч Д.Мэргэн.

Шилдэг ханан илгэлээр:

  • УНТЭ, Бүдүүн, шулуун гэдэсний мэс заслын тасгийн Д.Батсуурь, Э.Хосбаяр, Н.Өлзий-Орших, Ж.Ганцолмон, Э.Бат- өлзий, Т.Тэмүүжин, Г.Чинбат, Б.Баттулга нарын “ГЭДЭСНИЙ ХИЙТ УЙЛАНХАЙТАХ ЭМГЭГ” сэдэвт илтгэл. Илтгэгч Д.Батсуурь.

Монголын мэс засалч эмч нарын XIV чуулганы үеэр Монголын мэс заслын салбарын шилдэг эмч наруудыг шалгаруулав. 2022 оны “Шилдэг мэс засалч” эмчээр:

  • Өвөрхангай аймгийн мэс заслын их эмч Нацагийн Баярсайхан
  • Улсын гуравдугаар төв эмнэлгийн мэс заслын их эмч Лхамжавын Аваажигмэд нар шалгарав.

2022 оны “Шилдэг Залуу мэс засалч” эмчээр:

  • Улсын нэгдүгээр төв эмнэлгийн мэс заслын их эмч Гантулгын Ганболд
  • Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын их эмч Эрдэнэбаатар Балжинням
  • Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын их эмч Нямаагийн Гансүх нар шалгарав.

Харин Мэс заслын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монголын Анагаах ухааны нэрт зүтгэлтэн, XX зууны гарамгай мэс засалч, Монгол улсын хүний гавъяат эмч, Академич, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Вандан-Ишийн Ичинхорлоогийн нэрэмжит шагналын эзнээр ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн мэс заслын Зөвлөх зэргийн их эмч А.Цэнджав эмч тодорлоо.

Хөтөлбөрийг харах

Зургийн цомог - 2022/10/22

Алтан ивээн тэтгэгчид

Мөнгөн ивээн тэтгэгчид

Хүрэл ивээн тэтгэгчид

Чуулган зохион байгуулагдах газрын хаяг

Чингис Хаан Зочид буудал, Токиогийн гудамж 10, Улаанбаатар 13381