card

"МЭС ЗАСАЛ" СЭТГҮҮЛ

Монголын мэс заслын эмч нарын холбооноос эрхлэн гаргадаг сэтгүүл бол "МЭС ЗАСАЛ" сэтгүүл юм. Тус эрдэм шинжилгээ, анагаах ухааны сэтгүүлийн анхны дугаар 1998 онд анх хэвлэгдэн гарсан юм.

2016 оноос “МЭС ЗАСАЛ” сэтгүүл нь ISSN бүртгэлийн дугаартай болсон тул та бүхнийг эрдэм судлалын бүтээлээ “МЭС ЗАСАЛ” сэтгүүлийн бүтээл нийтлүүлэх зарчмын дагуу бичиж, хаягийн дагуу ирүүлэхийг хүсч байна. ISSN бол олон хувиар, цувралаар хэвлэгдэх хэвлэлд өгдөг Олон Улсын Стандарт дугаар юм. Энэ бол International Standard Serial Number гэдэг үгийн товчлол. 

Монголын мэс заслын эмч нарын холбооны "МЭС ЗАСАЛ" сэтгүүл нь энэхүү дугаарыг авсанаар олон улсын дата баазад автоматаар бүртгэгдэж дэлхийн олон орны номын сангууд, эрдэмтэн судлаачид шууд мэдэх, ашиглах, захиалах боломжтой болох юм. Ийм дугааргүй сэтгүүл бол зүгээр бөөгнүүлж үдэж хавтасласан цаас болно. Нөгөө талаас ISSN байхгүй учраас эрдэмтэд үгүүлэл өгөхгүй байгаа, номын сангууд захиалгад оруулахгүй байгаа нь ийм учиртай. Мөн гадаадын их сургуулиуд ISSN-тэй хэвлэлд бичсэн үгүүлэлийг эрдэм шинжилгээний чанартай гэж үзэж тооцох, номын санд захиалах зэрэг ач холбогдолтой болж байгаа учраас бусад тогтмол хэвлэл гаргадаг байгууллага, хувь хүмүүс ч үүнийг нэн даруй энэ дугаарыг сэтгүүл, сониндоо авах учиртай.

Иймд ISSN дугаартай болсон нь магистрантур, докторантурт сурч байгаа судлаач нарт судалгааны ажлаа нийтлүүлэх боломжийг олгож байна. Тус сэтгүүл нь ISSN дугаартайгаас гадна WPRIM-ийн гишүүн сэтгүүл юм.

Өгүүлэл хүлээн авах хаяг:

Эрдэм шинжилгээний бүтээл, өгүүлэл хүлээн авах хаяг:

Сэтгүүлийн хариуцлагатан: А.Шийрэвнямба / MD., PhD.
Ерөнхий мэс заслын тэнхим, АШУҮИС
Tel: +976-94000269
Email: [email protected], [email protected]

Бүтээл нийтлүүлэх журамтай танилцах

Сэтгүүлийн архив