card

Зэргийн шалгалтын шалгуур

Нийтлэг шалгуур

Эрүүл мэндийн сайдын 2019 оны 11 сарын 15-ны өдрийн А/513 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын дагуух мэргэшлийн зэрэг горилогчид тавигдах нийтлэг шаардлага.

“Ахлах” зэрэг горилогч эмнэлгийн мэргэжилтэн дараах нийтлэг шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • мэргэшлийн зэрэг горилж буй чиглэлээр мэргэжлийн диплом эсхүл үндсэн мэргэшлийн үнэмлэхтэй байх;
  • тухайн мэргэжил эсхүл тухайн үндсэн мэргэшлийн чиглэлээр 8-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх,
  • сум, тосгон, өрхийн эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтний хувьд тухайн мэргэжил эсхүл тухайн үндсэн мэргэшлийн чиглэлээр 6-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх;
  • ажиллаж буй байгууллагаас тухайн мэргэжил, үндсэн мэргэшлийн чиглэлээр мэргэшлийн зэрэг горилохыг дэмжсэн байх;
  • мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хүчин төгөлдөр зөвшөөрөлтэй байх (мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шаардагдах мэргэжилд хамаарна);
  • жил тутам биелүүлсэн багц цагийн сургалтын 2/3-оос доошгүй нь тухайн ажиллаж буй мэргэжил, үндсэн мэргэшлийн чиглэлээр байх;
  • тухайн мэргэжил, үндсэн мэргэшлээр ажилласан сүүлийн 3 жилийн хугацаанд ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргаагүй байх.

"Тэргүүлэх" зэрэг горилогч эмнэлгийн мэргэжилтэн нь дараах нийтлэг шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • мэргэшлийн зэрэг горилж буй чиглэлээр мэргэжлийн диплом эсхүл мэргэшлийн үнэмлэхтэй байх;
  • тухайн мэргэжил эсхүл тухайн мэргэшлийн чиглэлээр 13-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх,
  • сум, тосгон, өрхийн эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтний хувьд тухайн мэргэжил эсхүл тухайн үндсэн мэргэшлийн чиглэлээр 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх;
  • ажиллаж буй байгууллагаас тухайн мэргэжил, мэргэшлийн чиглэлээр мэргэшлийн зэрэг горилохыг дэмжсэн байх,
  • орон нутагт ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтний тухайд харьяалах Эрүүл мэндийн газраас тухайн мэргэжил, мэргэшлийн чиглэлээр мэргэшлийн зэрэг горилохыг дэмжсэн байх;
  • мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хүчин төгөлдөр зөвшөөрөлтэй байх (мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шаардагдах мэргэжилд хамаарна);
  • ажиллаж буй мэргэжил, мэргэшлийн чиглэлээр байгууллага болон бүс, орон нутгийн хэмжээнд төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон тасралтгүй сургалт жил тутам зохион байгуулах эсхүл оролцох, үр дүнд хүрсэн байх;
  • жил тутам биелүүлсэн багц цагийн сургалтын 2/3-оос доошгүй нь тухайн ажиллаж буй мэргэжил, мэргэшлийн чиглэлээр байх;
  • тухайн мэргэжил, мэргэшлээр ажилласан сүүлийн 3 жилийн хугацаанд ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргаагүй байх.

"Зөвлөх" зэрэг горилогч эмнэлгийн мэргэжилтэн нь дараах нийтлэг шаардлагыг хангана. Үүнд:

  • мэргэшлийн зэрэг горилж буй чиглэлээр мэргэжлийн диплом эсхүл мэргэшлийн үнэмлэхтэй байх;
  • тухайн мэргэжил, үндсэн эсхүл төрөлжсөн мэргэшлийн чиглэлээр нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо, эмчилгээний төв, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвд 25-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх;
  • сувилагчийн хувьд тухайн мэргэжил, төрөлжсөн мэргэшлийн чиглэлээр эрүүл мэндийн байгууллагад 20-оос доошгүй жил тасралтгүй ажилласан байх;
  • ажиллаж буй байгууллагаас тухайн мэргэжил, мэргэшлийн чиглэлээр мэргэшлийн зэрэг горилохыг дэмжсэн байх,
  • орон нутагт ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтний тухайд харьяалах Эрүүл мэндийн газраас тухайн мэргэжил, мэргэшлийн чиглэлээр мэргэшлийн зэрэг горилохыг дэмжсэн байх;
  • мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хүчин төгөлдөр зөвшөөрөлтэй байх (мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шаардагдах мэргэжилд хамаарна);
  • ажиллаж буй мэргэжил, мэргэшлийн чиглэлээр байгууллага болон бүс, орон нутаг, үндэсний түвшинд төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон тасралтгүй сургалт жил тутам зохион байгуулах, үр дүнд хүрсэн байх;
  • жил тутам биелүүлсэн багц цагийн сургалтын 2/3-оос доошгүй нь тухайн ажиллаж буй мэргэжил, мэргэшлийн чиглэлээр байх;
  • тухайн мэргэжил, мэргэшлээр ажилласан сүүлийн 5 жилийн хугацаанд ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргаагүй байх;
  • салбарын хөгжил, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн асуудалд хувь нэмэр оруулсан манлайлагч байх.

Мэргэжлийн нийгэмлэг, холбоо нь мэргэшлийн зэрэг горилогчид тавигдах тусгай шаардлагыг мэргэжил, мэргэшлийн онцлогийг харгалзан мэргэшлийн зэргийн чиглэл, шатлал тус бүрээр баталж, Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлөөс зөвшөөрсөний дагуу хэрэгжүүлэх ба нийтлэг шаардлагын үзүүлэлтийг тусгай шаардлагад давхцуулахгүй.

Тухайн мэргэжил, мэргэшлийн чиглэлээр зөвлөх зэрэг горилогчид тавигдах тусгай шаардлагад боловсролын доктор, шинжлэх ухааны докторын зэргийн асуудлыг оруулах эсэхийг мэргэшлийн нийгэмлэг, холбоо судалж, журмын 5.1.7-д заасан төлөвлөгөөтэй уялдуулж тусгана.

Тусгай шалгуур

Монголын мэс засалч эмч нарын холбооны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн 2023 оны 01 сарын 10-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэв.

АХЛАХ зэрэг горилогч эмнэлгийн мэргэжилтэн нь дараах тусгай шаардлагыг хангасан байна. Үүнд:

  1. 2019 оны А/513 дуугаарын журмын 4.1.-ийн дагуу нийтлэг шаардлагыг хангасан байна.
  2. Мэргэшлийн Ахлах зэрэг горилогч нь 8 жил мэс засалч мэргэжлээрээ ажилласан байна.
  3. ММЗЭНХолбооноос зохион байгуулж буй дотоодын болон гадаадын багц цагийн сургалтанд 2 болон түүнээс олон удаа оролцож баталгаажуулсан байна.
  4. Мэргэжлийн сэтгүүлд 5 болон түүнээс дээш тооны эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлсэн байна.
  5. Нийтлүүлсэн шинжлэх ухааны үндэслэлтэй, чанартай эрдэм шинжилгээний бүтээлийн 3 болон түүнээс дээш тооны өгүүллийг мэргэжлийн чиглэлийн “Мэс засал” сэтгүүлд заавал нийтлүүлсэн байна.
  6. Нийт нийтлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүллийн 3 болон түүнээс дээшхид 1-р зохиогчоор оролцсон байна.
  7. ОУ-ын эрдэм шинжилгээний хуралд мэргэжлийн чиглэлийн 2 болон түүнээс дээш тооны аман илтгэл, ханан илтгэл хэлбэрээр эрдэм шинжилгээний бүтээлээ танилцуулсан байна.

ТЭРГҮҮЛЭХ зэрэг горилогч эмнэлгийн мэргэжилтэн нь дараах тусгай шаардлагыг хангасан байна. Үүнд:

  1. 2019 оны А/513 дугаарын журмын 4.2.-ийн дагуу нийтлэг шаардлагыг хангасан байна.
  2. “Мэс засал” мэргэшлийн Ахлах зэрэг хамгаалснаас хойш 5 жил мэс засалч мэргэжлээрээ ажилласан байна.
  3. Хэрэв горилогч нь Анагаах ухааны магистрын эрдмийн зэрэгтэй тохиолдолд, сум, тосгон, өрхийн эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтэнтэй адилтган мэргэшлээрээ 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байна.
  4. ММЗЭНХолбооноос зохион байгуулж буй дотоодын болон гадаадын багц цагийн сургалтанд 2 болон түүнээс олон удаа оролцож баталгаажуулсан байна.
  5. Мэргэжлийн сэтгүүлд 15 болон түүнээс дээш тооны эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлсэн байна.
  6. Нийтлүүлсэн шинжлэх ухааны үндэслэлтэй, чанартай эрдэм шинжилгээний бүтээлийн 10 болон түүнээс дээш тооны өгүүллийг мэргэжлийн чиглэлийн “Мэс засал” сэтгүүлд заавал нийтлүүлсэн байна.
  7. Нийт нийтлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүллийн 10 болон түүнээс дээшхид 1-р зохиогчоор оролцсон байна.
  8. ОУ-ын эрдэм шинжилгээний хуралд мэргэжлийн чиглэлийн 3 болон түүнээс дээш тооны аман илтгэл, ханан илтгэл хэлбэрээр эрдэм шинжилгээний бүтээлээ танилцуулсан байна.

ЗӨВЛӨХ зэрэг горилогч эмнэлгийн мэргэжилтэн нь дараах тусгай шаардлагыг хангасан байна. Үүнд:

  1. 2019 оны А/513 дугаарын журмын 4.3.-ийн дагуу нийтлэг шаардлагыг хангасан байна.
  2. “Мэс засал” мэргэшлийн Тэргүүлэх зэрэг хамгаалснаас хойш 11 жил мэс засалч мэргэжлээрээ ажилласан байна.
  3. Зөвлөх зэрэг горилогч нь АУ-ны докторын зэрэгтэй тохиолдолд, сум, тосгон, өрхийн эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтэнтэй адилтган мэргэшлээрээ 22-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байна.
  4. ММЗЭНХолбооноос зохион байгуулж буй дотоодын болон гадаадын багц цагийн сургалтанд 2 болон түүнээс олон удаа оролцож баталгаажуулсан байна.
  5. Тус бүр 5 х.хуудаснаас багагүй 2 ширхэг ном товхимолыг хэвлүүлсэн байна.
  6. Мэргэжлийн сэтгүүлд 35 болон түүнээс дээш тооны эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлсэн байна.
  7. Нийтлүүлсэн шинжлэх ухааны үндэслэлтэй, чанартай эрдэм шинжилгээний бүтээлийн 20 болон түүнээс дээш тооны өгүүллийг мэргэжлийн чиглэлийн “Мэс засал” сэтгүүлд заавал нийтлүүлсэн байна.
  8. Нийт нийтлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүллийн 20 болон түүнээс дээшхид 1-р зохиогчоор оролцсон байна.
  9. ОУ-ын эрдэм шинжилгээний хуралд мэргэжлийн чиглэлийн 5 болон түүнээс дээш тооны аман илтгэл, ханан илтгэл хэлбэрээр эрдэм шинжилгээний бүтээлээ танилцуулсан байна.
  10. Мэс заслын чиглэлээр мэргэжил арга зүйн бодлогын баримт бичиг, заавар, удирдамж боловсруулах, батлуулахад 5 болон түүнээс олон удаа оролцсон байна.

 

Ахлах  зэрэг

Тэргүүлэх зэрэг

Зөвлөх зэрэг

Мэс заслын чиглэлээр ажилласан жил Мэс заслын чиглэлээр 8-аас доошгүй жил Мэс заслын чиглэлээр 13-аас доошгүй жил Мэс заслын чиглэлээр 25-аас доошгүй жил
Орон нутгийн эмч нарын хувьд Сум, тосгон, өрхийн эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт 6-аас доошгүй жил Сум, тосгон, өрхийн эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт 10-аас доошгүй жил

Нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо, эмчилгээний төв, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвд 25-аас доошгүй жил

Ёс зүй болон мэргэжлийн алдаа Сүүлийн 3 жилийн хугацаанд алдаа гаргаагүй байх Сүүлийн 3 жилийн хугацаанд алдаа гаргаагүй байх Сүүлийн 5 жилийн хугацаанд алдаа гаргаагүй байх
Эрдэм шинжилгээний өгүүлэл

Мэргэжлийн сэтгүүлд 5-аас дээш

Мэргэжлийн сэтгүүлд 15-аас доошгүй

Мэргэжлийн сэтгүүлд 35-аас дээш
Эрдмийн зэрэг Хамаарахгүй Магистрын эрдмийн зэрэгтэй тохиолдолд мэргэшлээрээ 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байна Докторын эрдмийн зэрэгтэй тохиолдолд мэргэшлээрээ 22-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байна
Ном товхимол Хамаарахгүй Хамаарахгүй Тус бүр 5 х.хуудаснаас багагүй 2 ширхэг ном товхимол