card

МЭС ЗАСЛЫН ЭМЧ НАРЫН XII ЧУУЛГАН

“Монголын мэс засалч эмч нарын нэгдсэн холбооны анхдугаар чуулган” 2018 оны 11 сарын 29-ний өдөр Төрийн ордонд, 30-ны өдөр Corporate Convention Center-т амжилттай зохион байгуулагдлаа. Ерөнхий зохион байгуулагчаар Олон улсын чанарын шаардлага хангасан, Зүүн бүсийн шилдэг эмнэлэг, 2014-2016 оны шилдэг эмнэлэг, Хэрэглэгчдэд итгэмжлэгдсэн Грандмед эмнэлэг, Монголын мэс засалч эмч нарын холбоо нар хамтран ажиллалаа.

Чуулганы эхний өдөр БНСУ, ОХУ, АНУ, Япон гэх зэрэг өндөр хөгжилтэй улс орны шилдэг мэргэжилтэнгүүд оролцож, зочин илтгэл тавьсан ба  “Шилдэг мэс засалч”-аар  салбар бүрийн 10 шилдэг эмч тодорсон байна.

  • Монгол улсын Хүүхдийн мэс заслын Шилдэг эмч – С.Туяа /ЭХЭМҮТөвийн Хүүхдийн Ерөнхий мэс заслын их эмч/
  • Монгол улсын Дурангийн мэс заслын Шилдэг эмч – Б.Нурбек /Грандмед эмнэлгийн Нуруу нугасны мэс заслын их эмч/
  • Монгол улсын Урологийн мэс заслын Шилдэг эмч – Г.Ганболд /УНТЭ-ийн Бөөрний мэс заслын их эмч/
  • Монгол улсын Хавдрын мэс заслын Шилдэг эмч – С.Денис /ХСҮТөвийн Толгой хүзүүний мэс заслын их эмч/
  • Монгол улсын Гэмтэл Согогийн мэс заслын Шилдэг эмч – Ж.Оюунтөгс /ГССҮТөвийн Тархи, нуруу нугасны мэс заслын их эмч/
  • Монгол улсын Эх барих, эмэгтэйчүүдийн мэс заслын Шилдэг эмч – Б.Бүлтэн /Таны төлөө бид эмнэлгийн захирал, Өргөө амаржих газрын зөвлөх эмч/
  • Монгол улсын Нуруу нугасны мэс заслын Шилдэг эмч- М.Тэмүүжин /Грандмед эмнэлгийн Нуруу нугасны тасгийн эрхлэгч/
  • Монгол улсын Чих хамар хоолойн мэс заслын Шилдэг эмч – Э.Алтандөш /УНТЭ-ийн Чих хамар хооолойн тасгийн их эмч/
  • Монгол улсын Эрүү нүүрний мэс заслын Шилдэг эмч – Г.Аянга /ЭХЭМҮТөвийн Хүүхдийн эрүү нүүрний мэс заслын их эмч/
  • Монгол улсын  Мэдрэлийн мэс заслын Шилдэг эмч – Д.Энхболд /Шастины нэрэмжит УГТЭ-ийн Тархины мэс засалч/ нартаа цаашдын хүн ардынхаа эрүүл энхийг сахин хамгаалах их үйлсэд нь улам их амжилт хүсье.

Чуулганы 2 дахь өдөр холбоо нийгэмлэгийн мэс засалчид өөрсдийн салбарынхаа тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, цаашдын хөгжил, тулгамдаж буй асуудал, гарах гарцын талаар хэлэлцсэн ба Эрдэм шинжилгээний хуралд 200 гаруй эрдмийн бүтээл ирүүлснэээс 18 илтгэл хэлэлцэгдэж, Грандмед эмнэлгийн Нуруу нугасны мэс заслын их эмч Б.Нурбекийн “Вертебропласти хагалгааны дараа дахин нугалам хугарах эрсдлийг урьдчилан тооцох аргачлалыг эмнэлзүйд ашигласан дүн” сэдэвт илтгэл түрүүлж, 2- р байранд “Бөөр шилжүүлэн суулгах мэс заслын өнөөгийн үр дүн” УНТЭ-ийн Ерөнхий мэс заслын клиникийн М.Эрдэнэсайхан, 3-р байранд ЭХЭМҮТөвийн дутуу нярайн торлогийн эмгэгийн үед эмгэг судасны ургалтыг зогсоох шилэнцэрийн тариа ба торлогийн лазерийн мэс заслын эмчилгээг судалсан дүн” ЭХЭМҮТөвийн Нүдний мэс заслын тасгийн их эмч Ч.Цэнгэлмаа нар шалгарч оюуны бүтээл нь үнэлэгдлээ.

Уг чуулганы үр дүнгээр Монгол улсын эрүүл мэндийн салбарын тулгамдаж байгаа асуудлууд ээлж дараагаараа шийдэгдэх ба эрүүл мэндийн салбар ахисан түвшинд хүрнэ гэдгийг зохион байгуулагчид болон чуулганд оролцсон хүмүүс онцолж байна.

2020 оны мэс засалчдын ээлжит хурлыг Орхон аймгийн нэгдсэн эмнэлгийн хамт олон зохион байгуулахаар боллоо.

Чуулганы хөтөлбөрийг үзэх

Зургийн цомог