МЭС ЗАСЛЫН ЭМЧ НАРЫН XVI ЧУУЛГАН
Монголын мэс засалч эмч нарын холбооны ээлжит XVI чуулган “ЯАРАЛТАЙ МЭС ЗАСЛЫН ЭМЧИЛГЭЭНИЙ ШИЙДВЭРЛЭХ ТУЛГАМДСАН АСУУДЛУУД” сэдвийн хүрээнд 2024 оны 10-р сарын 26-нд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Уг чуулганд Монгол улсын Эрүүл мэндийн сайдын Зөвлөх Л.Төмөрбаатар, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний албаны дарга Р.Гантуяа, УИХ-ын гишүүн Б.Бейсен, 21 аймаг, есөн дүүрэг, УНТЭ, УХТЭ, УГТЭ, ЭХЭМҮТ, ТТАХНЭ, ХӨСҮТ, ГССҮТ, Цэргийн төв эмнэлэг болон мэс заслын тусламж, үйлчилгээ үзүүлдэг улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн 320 гаруй мэс заслын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, эрдэмтэн, профессор, судлаачид оролцож мэс заслын салбарт байнга тулгардаг яаралтай мэс засалтай холбоотой тулгамдсан асуудлуудын талаар хамтдаа дүгнэн хэлэлцэхийн ялдамд салбарын цаашдын хөгжлийн асуудлаар хамтдаа хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Мөн БНСУ болон БНХАУ-ын Зочин профессоруудын илтгэлийг сонсож туршлага солилцсон юм.
Энэ удаагийн Монголын мэс засалч эмч нарын холбооны XVI чуулган нь Монгол улсад мэс заслын салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог бөгөөд Цэргийн төв эмнэлэгт анхны тасаг нэгж байгуулагдсан тул уг чуулганы зохион байгуулалтанд хамтран оролцлоо.
Уг чуулганаар тэргүүн өгүүлэл 3, гадаадын профессоруудын зочин илтгэл 3, эрдэм шинжилгээний 35 өгүүлэл, ховор тохиолдолын 20 танилцуулга, мэс заслын 3 шинэ арга технологи зэрэг эрдэм шинжилгээний бүтээл ирснээс шалгаруулалт, шүүлт хийн тэргүүн өгүүлэл 3, зочин илтгэл 3, эрдэм шинжилгээний 14 өгүүлэл, ховор тохиолдолын 14 танилцуулга, мэс заслын 3 шинэ арга технологи, эрдэм шинжилгээ болон тохиолдолын 7 ханан илтгэл, нийт 44 эрдэм шинжилгээний бүтээлүүдийг тус тус хэлэлцэж, шилдэг илтгэлүүдийг шалгаруулсан.
Шилдэг аман илтгэлээр:
Тэргүүн байр: ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн мэс заслын Л.Ганбаяр, Б.Одонгоо, Б.Нацагдорж, Б.Эрчулуун, Ш.Еркебулан, Г.Алзахгүй, Д.Ариунболд, Х.Мөнхбат, Г.Мягмардорж, Э.Энхзоригт, Б.Батзаяа Т.Пүрэвдорж, Т.Мөнхбуян, Н.Чулуунзаяа, Ч.Амарсайхан, Э.Хишигт, Б.Цэрэнтогтох, М.Баянбаатар, Д.Нансалмаа , Р.Баасанхүү , П.Түмэндэлгэр, Н.Билгүүн, Ж.Батсүрэн, Б.Батболд нарын “НЯРАЙН ЯАРАЛТАЙ МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖИЙГ ОРОН НУТАГТ ҮЗҮҮЛСЭН ҮР ДҮН” сэдэвт илтгэл. Илтгэгч Л.Ганбаяр.
Дэд байр: УГТЭ-ийн З.Лхагвасүрэн, Т.Баяраа, М.Ачитмаа, Л.Пүрэвжаргал нарын “МОНГОЛ УЛС ДАХЬ ЗҮРХНИЙ ЦОЧМОГ ШИГДЭЭСИЙН ТИТЭМ СУДСАН ДОТУУРХ ЭМЧИЛГЭЭНИЙ ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ҮЗҮҮЛЭЛТИЙН ҮР ДҮН (2014-2023ОН)” сэдэвт илтгэл. Илтгэгч З.Лхагвасүрэн.
Шилдэг тохиолдолын илтгэлээр:
Тэргүүн байр: УНТЭ-ийн Ж.Ганцолмон, М.Эрдэнэсайхан, Г.Жаргалсайхан, Б.Цограгчаа, Д.Батсуурь, Ц.Тунгалаг, А.Нэргүй, Л.Оюунболд, Б.Баттулга нарын “ЭХЭМҮТ-Д ЦЭЭЖНИЙ ДУРАНГААР ЗҮҮН ТАЛЫН ЦЭЭЖНИЙ ЗАЙД НЭМЭЛТ ЭЛЭГНИЙ СЕГМЕНТИЙГ ТАЙРАХ МЭС ЗАСАЛ ХИЙСЭН ТУХАЙ” сэдэвт илтгэл. Илтгэгч Ж.Ганцолмон.
Дэд байр: Интермед эмнэлэгийн Э.Тайванбаатар, Н.Батсайхан, А.Болд, Э.Оргилболд, Э.Ундрах-Эрдэнэ, Ш.Батнасан, Э.Нямдэлгэр, Н.Батзаяа, Б.Оюун-Эрдэнэ, С.Оюударь, Квак Жун Геюн, Ц.Энх-Амгалан нарын “УРАГДАЖ, ЗАДАРСАН, ДЭЛҮҮНИЙ АРТЕРИЙН ТОМ ЦҮЛХЭНГИЙН ҮЕИЙН ХЭВЛИЙН ХӨНДИЙН ЦОЧМОГ ЦУС АЛДАЛТ” сэдэвт илтгэл. Илтгэгч Э.Тайванбаатар.
Монголын мэс засалч эмч нарын XVI чуулганы үеэр Монголын мэс заслын салбарын шилдэг эмч наруудыг шалгаруулав. 2024 оны “Шилдэг мэс засалч” эмчээр:
- Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн мэс заслын их эмч Н.Алтанчимэг
- Төв аймгийн Нэгдсэн Эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн мэс заслын их эмч Н.Бизанзрагчаа нар шалгарав.
2024 оны “Шилдэг Залуу мэс засалч” эмчээр:
- Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн мэс заслын их эмч М.Баярмагнай шалгарав.
Мэс заслын эмч нарын эрдэм мэдлэг, ур чадварыг олон улсын түвшинд хүргэх зорилгоор Монголын мэс засалч эмч нарын холбоо нь гадаад харилцаагаа өргөжүүлж 2023 оноос БНСУ-ын Medical Korea Academy-тай хамтран ажиллаж эхэлж байна. Medical Korea Academy нь БНСУ-ын Эрүүл мэндийн хөгжлийн институтээс боловсруулсан Олон улсын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн цахим сургалтын хөтөлбөр бөгөөд эмнэлгийн мэргэжилтнүүдийн анагаах ухааны мэдлэг, ур чадварыг сайжруулах, гадаадын эмч мэргэжилтнүүдэд ижил хүртээмжтэй мэдлэг олгох зорилготой сургалтын платформ юм. Манай эмч нар энэхүү хөтөлбөрт зайнаас хамрагдсанаар БНСУ-ын эрүүл мэндийн тогтолцоо, сургалтын арга барилын талаар ойлголттой болохын сацуу тухайн оронд зорчихгүйгээр БНСУ-ын тэргүүлэх эмч мэргэжилтнүүдийн туршлагаас суралцах боломжийг бүрдүүлж байгаа. Энэ удаагийн Мэс засалч эмч нарын холбооны XVI чуулганд БНСУ-ын Эрүүл мэндийн хөгжлийн институт, Medical Korea Academy-ээс төлөөлөгчид ирэн танилцуулга хийхийн хагжуугаар 2 зочин профессорыг урьж зочин илтгэлүүдийг хүргэлээ.
Жич: Монголын мэс засалч эмч нарын холбооны ээлжит XV чуулганд хэлцэгдсэн илтгэлүүд "Мэс засал" сэтгүүлийн №35 дугаарт хэвлэн нийтлэгдсэн байгаа болно.
XVI чуулганы зургийн цомог - 2024/10/26
Чуулган зохион байгуулагдах газрын хаяг
The Corporate Hotel & Convention CentreМахатма Гандигийн гудамж 39, ХУД - 15 хороо, Улаанбаатар 17011