2025 оны мэргэшлийн зэргийн шалгалт зохион байгуулах төлөвлөгөө
- Мэргэшлийн зэрэг горилогчийн материал хүлээн авах, сорил оруулах ажилтны жагсаалтыг баталж, шалгалтын хэлбэр,онолын шалгалт авах программын мэдээллийг ЭМХТ-д ирүүлэх - 09-р сарын 01-ны дотор;
- Мэргэшлийн зэргийн шалгалтын бүртгэлийг программд нээх - 09-р сарын 08-ны 08:30 цаг;
- Мэргэшлийн зэрэг горилогчийн хүсэлтийг тухайн байгууллагын хүний нөөцийн эрхтэй ажилтан программд хянан баталгаажуулах - 09-р сарын 08-15-ны хооронд;
- Мэргэшлийн зэргийн шалгалтын бүртгэлийг программд хаах - 09-р сарын 26-ны 17:30 цаг;
- Шалгалтын хүсэлтийг баталгаажуулж дуусах хугацаа - 10-р сарын 01-ны 17:00 цаг;
- Онолын шалгалтын жишиг сорил, шалгалтын шалгуурыг нийтэд хүртээмжтэйгээр байршуулах, зэрэг горилогчид давтлага, зөвлөгөө өгөх - 09 сарын 26-аас 10-р сарын 13-ны өдрүүдэд;
- Онолын шалгалт зохион байгуулах, хяналт тавих - 10-р сарын 14-өөс 10-р сарын 24-ны хооронд;
- Дадлага шалгалт, тайлан хамгаалалт зохион байгуулах, хяналт тавих - 10-р сарын 24-нөөс 10-р сарын 29-ны хооронд;
- Мэргэшлийн зэрэг горилогчийн хүсэлтийг программд хүлээн авч дуусах - 11-р сарын 07-ны 17:30 цаг;
- Шалгалтын үйл ажиллагаа, санхүүгийн тайланг ЭМХТ-д ирүүлэх - 11-р сарын 07-ны дотор;
- Мэргэшлийн зэргийн материалд хянан баталгаажуулах, зэрэг олгох материалыг ЭМЯ-д хүргүүлнэ - 11-р сарын 17-ны өдөр
2025 оны зэргийн шалгалтыг Монголын мэс засалч эмч нарын холбооны зүгээс дараах журмаар авахаар төлөвлөн ажиллаж байна.
- Ахлах, тэргүүлэх зэргийн онолын тестийн шалгалтыг цахим хэлбэрээр авах;
- Ахлах, тэргүүлэх зэргийн дадлагын шалгалтыг авахдаа УНТЭ, УХТЭ, ХСҮТ, ЦТЭ, УГТЭ, ТТАХНЭ-ийн базад тулгуурлан шалгалтыг авах;
- Зөвлөх зэргийн тайлан шалгалтыг онлайн видео конференц хэлбэрээр явуулах.