Эрүүл мэндийн сайдын “Журам шинэчлэн батлах тухай” 2019 оны А/513 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Мэргэшлийн зэрэг олгох, нөхөн олгох, хүчингүй болгох журам”-ын 9.5 дах хэсэгт заасны дагуу 2020-2022 онд мэргэшлийн зэргийн хүчинтэй хугацаа нь дуусаж байгаа мэс заслын эмч нар, гишүүд 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дотор и-мэйлээр ирүүлнэ үү.
Жич: 2020 онд мэргэшлийн зэргийн хүчинтэй хугацаа дуусаж байгаа 2021 онд мэргэшлийн зэргийн шатлал ахиулахгүйгээр тухайн зэргийн шатлалаа шинэчлэн тогтоох хүсэлтэй эмнэлгийн мэргэжилтний мэргэшлийн зэргийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбарыг хавсаргана уу.