XIII чуулганы

Монголын мэс засалч эмч нарын ХIII чуулга уулзалтын хүрээнд 2019-2020 оны шилдэг мэс засалчдыг дараахи номинациар шалгаруулна. Үүнд:

  • Шилдэг мэс засалч
  • Шилдэг залуу мэс засалч
  • Шилдэг эрэмгий мэс засалч

Нэр дэвшигчийн бүрдүүлэх материалд:

  1. Төрийн албан хаагчийн 1-р маягт;
  2. Тухайн тасаг хамт олныг манлайлагч байх (Хамт олны хурлын протокол, тодорхойлолтыг эмнэлгийн захиргаа болон эрүүл мэндийн газраар баталгаажуулах);
  3. Туурвисан ном тохимол, гарын авлага, зөвлөмж, ашигтай загварын гэрчилгээ, оновчтой саналын гэрчилгээний хуулбар;
  4. Бүтээлийн жагсаалт;
  5. 3-5 хийсэн онцлог, ховор мэс заслын өвчний түүхийн хуулбар;
  6. ММЗЭНХ-ны үйл ажиллагаанд оролцсон байдал;
  7. Холбооны Чуулганаас 14 хоногийн өмнө Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар материалыг хэлэлцүүлж ил санал хураалтаар Шилдэг мэс засалчдыг шалгаруулна.

Шилдэг мэс засалч, Шилдэг залуу мэс засалч, Эрэмгий мэс засалчийг шалгаруулах холбогдох материалыг 2020 оны 10-р сарын 05-ны дотор н/б О.Жавзандулам эмчид (88019309, [email protected])-д ирүүлнэ.