Зэрэг горилогчийн бүрдүүлэх баримт бичиг

Эрүүл мэндийн байгууллага нь мэргэшлийн зэргийн шалгалтад орохыг дэмжсэн эмнэлгийн мэргэжилтний дараах баримт бичгийг бүрдүүлж, мэргэжлийн нийгэмлэг, холбоонд хүргүүлнэ. Үүнд:

  1. Мэргэшлийн зэргийн шалгалтад орохыг хүссэн хувийн өргөдөл;
  2. Байгууллагын даргын баталгаажуулсан мэргэшлийн зэрэг горилогчийн бүрэн бөглөсөн маягт (Эрүүл мэндийн хөгжлийн төвийн ерөнхий захирлын шийдвэрээр баталгаажуулсан загвараар);
  3. Орон нутгийн эмнэлгийн мэргэжилтний тухайд харьяалах аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газраас дэмжсэн тодорхойлолт, албан бичиг;
  4. Нийтлэг болон тусгай шаардлагыг хангасныг баталгаажуулах баримт бичиг;
  5. Мэргэшлийн зэрэг өмнө нь хамгаалсан бол шийдвэр эсвэл үнэмлэхийн хуулбар;
  6. Иргэний үнэмлэхний хуулбар;
  7. 3х4 хэмжээний зураг 2 хувь (сүүлийн 6 сард авахуулсан).
  8. Тасаг хамт олны хурлын протокол;
  9. Сүүлийн 5 жил хийсэн ажлын тайлан
  10. Хэвлүүлсэн бүтээлийн жагсаалт, өгүүлэл болон илтгэлийг хуулбарын хамт;
  11. Нийгмийн даатгалын дэвтрийн зурагтай нүүрэн хэсэг болон албан тушаалд томилсон тушаалтай хэсгийн хуулбарыг тус тус ирүүлэх;

Анхааруулах нь: Материал дутуу эмнэлгийн мэргэжилтний нэрийг зэргийн шалгалтад орох тушаалд оруулах боломжгүй болохыг анхаарна уу!