Мэс заслын эмч нарын 2019 оны зэргийн шалгалт 2019 оны 12 сарын 3-11-ний хооронд амжилттай болж өнгөрлөө. Зэргийн шалгалт 3 үе шаттай явагдаж дууслаа. Тест, гардан, онолын хэлбэрээр авагдсан. Энэ жилийн зэргийн шалгалтанд 1 зөвлөх, 4 тэргүүлэх, 18 ахлах зэргийн эмч шинээр төрлөө. Зэргийн шалгалтанд тэнцсэн мэс засалчиддаа ажилд нь амжилт хүсье.
Энэ жилийн Мэс заслын зэргийн дадлагын шалгалтыг нэгэн зэрэг Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, ГрандМед эмнэлэг зэрэг эмнэлгүүдэд 2 хоногт багтаан авснаар онцлог байлаа.
Мэс заслын зэргийн шалгалтын комисс
Мэс заслын зэргийн шалгалтын комиссын дарга:
- АУ-ны доктор, тэргүүлэх зэргийн мэс засалч, АУТ-ийн дарга Д.Баян-Өндөр
Мэс заслын зэргийн шалгалтын комиссын нарийн бичгийн дарга:
- АУ-ны магистр, Ахлах зэргийн мэс засалч, ЭШСТ-ийн эмч Б.Батсайхан
- АУ-ны магистр, Ахлах зэргийн мэс засалч, М.Ачитмаа
Мэс заслын зэргийн шалгалтын комиссын гишүүд:
- Н.Баасанжав
- О.Сэргэлэн
- Ч.Пунцаг
- Л.Амгалан
- М.Түмэннасан
- С.Баатаржав
- Ц.Нармандах
- Ш.Зоригоо
- Л.Ганбаяр
- Б.Ганзориг
- Бэ.Батсайхан