Монголын мэс заслын эмч нарын нийгэмлэгийн 11-р чуулган аравдугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотноо болжээ Тус чуулганд хот, хөдөөгийн мэс заслын 350 төлөөлөгч болон АНУ, Оросын Холбооны улс, БНСУ-ын төлөөлөгчид оролцсон байна. Чуулганы үеэр ММЗЭНН-ээс “XX-р зууны гарамгай мэс засалч Вандан-Ишийн Ичинхорлоо”-гийн нэрэмжит "ШИЛДЭГ МЭС ЗАСАЛЧ ЭМЧ", "ШИЛДЭГ ЗАЛУУ МЭС ЗАСАЛЧ ЭМЧ" , ШИЛДЭГ МЭС ЗАСАЛЧ ЭМЧ нарыг шалгаруулж шагнал, өргөмжлөл гардуулсан бөгөөд “ШИЛДЭГ МЭС ЗАСАЛЧ”-аар аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн эрхлэгч,клиникийн профессор,тэргүүлэх зэргийн эмч Л.Баярсайхан маань шалгарчээ. Энэхүү шагналыг орон нутгийн эмч нараас анх удаа Л.Баярсайхан эмч авсан байна.