УНТЭ-н ЭШСТөв нь анх 2012 оны 9-р сарын 7-нд нээлтээ хийж байсан. Энэ үед хагалгааны дараах эрчимт эмчилгээний 4 ортой, хяналтын 2 ортойгоор үйл ажиллагааг эхэлж байсан ба 2 эмч 4 сувилагч, 1 менежер, 1 асрагчтай үйл ажиллгаагаа эхэлж байсан.
Өнөөдөр, 2016 оны 4-р сарын 20нд, УНТЭ-н ЭШСТөв нь шинэ байрандаа нүүн орж мэс залын дараах Эрчимт эмчилгээний 8 ортой, хяналтын 2 ортой, 6 эмч, 5 сувилагч, 1 менежер, 1 асрагчтай үйл ажилгааны өргөтсөн байдлаар ажиллаж байна.
Түүхэн хуудсыг хархад: өнөөдрийн байдлаар УНТЭ-н ЭШСТ-нь Бөөр шилжүүлэн суулгах хагалгааг 118 өвчтөнд хийсэн ба үүнээс 12 нь цогцосны донороос авсан ба 2 нь хүүхдэд хийсэн байна. 2016 он гарангуут 4 өвчтөнд тархины үхэлтэй донороос бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ хийсэнээс: 1 нь давтан бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ ба 1 нь хэвлийн диализ эмчилгээ хийлгэж байгаа өвчтөнд амжилттай хийсэн.
Элэг шилжүүлэн суулгах эмчилгээний түүхэн хуудсыг нээхэд: өнөдрийн байдлаар 27 элэг шилжүүлэн суулгах мэс засалын эмчилгээг амжилттай хийгээд байгаагаас, 3 тохиолдлыг УНТЭ-н эмч нар бие даан амжилттай хийсэн байна. Эдгээр 27 тохиолдлоос 2 нь хүүхдэд хийсэн ба нэг тохиолдол нь тархины үхэлтэй донороос элэг шилжүүлэн суулгах мэс засалын эмчилгээг хийсэн юм.
Цаашид УНТЭ-н ЭШСТөв нь тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг өргөжүүлэн үндэсний хэмжээнд хөгжүүлхээр зорилт тавин ажиллаж байна.
2016.04.20 | http://surgery.mn