ММЗЭНХолбооноос холбооны гишүүд болон эмч, эмнэлгийн ажилчдад зориулж сүүлийн үеийн онолын мэдээлэл түгээх, мэс заслын мэдлэг олгох зорилгоор богино хэмжээний сургалтуудыг Вебинар хэлбэрээр зохион байгуулж байна. Цаашид вебинар хэлбэрийн богино хэмжээний сургалтуудыг улирал бүр зохион байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа тул сонирхсон сэдэв, зохион байгуулах шинэлэг аргуудын талаар санал бодлоо ММЗЭНХолбооны сургалт хариуцсан нарийн бичиг Бэ.Батсайханд (Утас:99239059) хүргүүлнэ үү.