Эрхэм хүндэт мэс засалч эмч та бүхний энэ өдрийн амар амгаланг эрье. Монголын мэс засалч эмч нарын холбооны гишүүний 2021 оны татвар болох 100.000 төгрөг, 2022 оны татвар болох 100.000 төгрөг, нийт 200.000 төгрөгийн татварыг холбооны ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК, 499240717 дансанд тушаана уу.
Хэнд: Монголын мэс засалч эмч нарын холбоо
Хэнээс: овог, нэр, эмнэлэг
Гүйлгээний утга: Гишүүний татвар, овог, нэр, утас
Улаанбаатар хотын гишүүдийн татварыг нарийн бичиг М.Ачитмаа (99258462), орон нутгийн гишүүдийн татварыг нарийн бичиг О.Жавзандулам (88019309) нар харъяа эмнэлгийн тасгийн эрхлэгч нараар дамжуулан хураан төвлөрүүлэх тул гишүүний татвар тушаасан тухай мэдээллийг нарийн бичиг нарт утсаар мэдэгдэнэ үү! Татвараа төлсний дараа гишүүний үнэмлэхэд татвар төлсөн тэмдэглэгээ тавиулна уу.
Шинэ гишүүдэд анхааралд: ММЗЭНХ-ны гишүүдийн шинэчилсэн бүртгэлд хамрагдах бол 2022 оны татвараа дээрх дансаар төлнө. Нарийн бичиг О.Жавзандуламд тушаасан баримтыг 3*4 хэмжээний 2% зураг, бөглөсөн анкетны хамт авчирч өгөөд үнэмлэхээ авна уу! Шинэ гишүүдийн бүртгэл хариуцсан нарийн бичиг - М.Ачитмаа 99258462