Рэнцэнгийн Цэдэн–Иш "Монгол Улсын Ардын эмч" цол хүртлээ
“Ахмад мэс засалч”, "Монгол Улсын гавьяат эмч", "Клиникийн профессор" Рэнцэнгийн Цэдэн–Иш "Монгол Улсын Ардын эмч" цол хүртлээ.Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын 2020.10.05-ны өдрийн зарлигаар Анагаах ухааны салбарыг хөгжүүлэх, мэс заслын шинэ арга технологиудыг практикт нэвтрүүлэх, эрүүл энх аж төрөх ёсыг хэвшүүлэхийн төлөө уйгагүй тэмцэж, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд гарамгай гавьяа байгуулж, хойч үеэ сурган хүмүүжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж, “Улсын хоёрдугаар Төв эмнэлгийн ахмад эмч”, “Номин Холдинг ХХК-ийн зөвлөх эмч” "Клиникийн профессор", "Монгол Улсын Гавьяат эмч" Рэнцэнгийн Цэдэн-Ишийг Монгол Улсын Ардын эмч цолоор шагналаа.
"Монгол Улсын Ардын эмч" Р. Цэдэн-Иш нь 1963 онд Эрүүл мэндийн салбарт ажлын гараа эхэлснээс хойш хүн ардынхаа эрүүл энхийн манаанд өдгөө 50 гаруй жил хүчин зүтгэж яваа олон түмэндээ хүндлэгдсэн эмч юм. Мэс заслын өндөр ур чадварыг эзэмшиж, хорь гаруй мянган хүний амь насыг аварснаас гадна залуу эмч нарыг мэс заслын арга техникт сургасан гавьяат үйлстэн Р.Цэдэн-Иш Танд Номин Холдинг ХХК-ийн нийт хамт олны зүгээс гүн талархал илэрхийлж цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Эх сурвалж: 2020.10.09 | News.mn