ЦАХИМ - СОРИЛЫН шалгалтын журам
Монголын мэс засалч эмч нарын холбооны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 02-р сарын 25-ны өдрийн хурлаар хэлэлцэн батлагдав.МЭС ЗАСАЛ СУДЛАЛЫН МЭРГЭШЛИЙН ЗЭРГИЙН ЦАХИМ - СОРИЛЫН ШАЛГАЛТЫН ЖУРАМ
Мэс засал судлалын мэргэшлийн зэргийн цахим шалгалтын зорилго нь олон хувилбарт сорил, эмнэлзүйн тохиолдолд суурилсан сорил, бичгэн шалгалтын хэлбэрийг хослуулан, мэдээллийн технологийн дэвшилд суурилсан ubt.exam цахим шалгалтын системийг ашиглаж, шалгуулагчийн эмнэлзүйн мэдлэг чадварыг үнэлэхэд оршино.
Үйлчлэх хүрээ: энэхүү журам нь Мэс засал судлалын мэргэшлийн ахлах ба тэргүүлэх зэргийн шалгалтыг цахимаар зохион байгуулахад хүчинтэй байна.
НЭГ. НИЙТЛЭГ ЗҮЙЛ
1.1.Шалгалтын бэлтгэл
1.1.1. Цахим шалгалт тусгайлан бэлтгэгдсэн байранд товлосон цагт эхэлнэ. Шалгуулагч нь өөрийн гэр, байгууллага, тусгайлан заасан газар, танхимд, тогтоосон хугацаанд шалгалтад орно.
1.1.2. Шалгуулагч шалгалт эхлэх товлосон цагаас 30 минутын өмнө шалгалт өгөх байранд бэлэн байна.
1.1.3. Шалгуулагч нь иргэний үнэмлэхээ бэлэн байлгана. Иргэний үнэмлэх байхгүй тохиолдолд иргэний үнэмлэхийн лавлагааг бэлэн байлгана. Баримт бичиггүй оролцогчийг шалгалтад оруулахгүй.
1.1.4. Өрөөнд зөвхөн шалгуулагч байна. Өрөөнд өөр хүн орохгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн байна.
1.1.5. Өрөө нь чимээ шуугиангүй, гэрэлтүүлэг сайтай, 3 цаг хүртэл хугацаагаар сууж шалгалт өгч болохуйц орчинтой байна.
1.1.6. Шалгуулагч нь биедээ илүү эд зүйлийг авч, шалгалтын өрөөнд орохыг хориглоно. Хажуудаа цаас, үзэг, бусад бичиг хэргийн зүйлс байлгахгүй.
1.1.7. Хувийн бэлтгэлээ сайн хангасан байна. Шалгалтын үед босож явахгүй.
1.2.Шалгуулагчийн ашиглах техникийн үзүүлэлт, шаардлага
1.2.1. Шалгалтыг суурин ба зөөврийн компьютер эсвэл таблет (цаашид "компьютер” гэх) дээр өгнө. Гар утас хэрэглэхийг зөвшөөрөхгүй.
1.2.2. Компьютерын болон цахилгааны найдвартай холболтыг хангасан байна.
1.2.3. Компьютер нь заавал камер болон микрофонтой чихэвчтэй холбогдсон байна.
1.2.4. Интернэт холболтын өгөгдөл дамжуулах (upload хийх) хурд нь 4Mbps болон түүнээс дээш байна. Интернэтийн хурдыг шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө https://speedtest.net/ сайт руу орж шалгасан байна.
1.2.5. Компьютер дээр Google Chrome хөтөч татаж суулгасан байна.
1.2.6. Системд зөвхөн нэг төхөөрөмжөөс нэвтрэх ба давхар хандалт өгсөн тохиолдолд систем хаагдана.
1.3. Шалгалт эхлэхийн өмнө
1.3.1. Шалгалтын өрөөнд өөр хүн байхгүй болохыг шалгуулагч камераа тойруулж өрөөний дотоод орчинг шалгагч багшид бүрэнхаруулна.
1.3.2. Шалгалт эхлэхийн өмнө камераар иргэний үнэмлэхээ шалгагч багшид шалгуулна.
1.4. Шалгалтын үед тохиолдож болзошгүй техникийн саатлаас урьдчилан сэргийлэх
1.4.1. Цахилгаан тасрах, интернэт тасрах, дата дуусах зэрэг эрсдэл, асуудал гарсан тохиолдолд шалгалтын комисст мэдэгдэх шаардлагатай
1.4.2. Интернэт тасрах, дата дуусах зэрэг шалгуулагчийн зүгээс эрсдэл гарсан тохиолдолд шалгалтыг хүчингүй болгож, дараа жилийн шалгалтанд дахин орно.
1.4.3. Хэрэв шалгалтын үндсэн серверт шалгалтын дундуур тог тасраад ирэх, төхөөрөмжинд саатал гарч солих үед хариулсан асуултууд системд хадгалагдан үлдэх ба шалгалтыг завсарлага авсан хэсгээс үргэлжлүүлэн дараагийн төхөөрөмжөөр өгөх боломжтой.
1.4.3. Техникийн саатлыг засварлахад 2 цаг ба түүнээс дээш хугацаа шаардлагатай эсхүл тухайн өдөр засварлах боломжгүй бол шалгалтыг зогсоож, шалгалтыг дахин өгөх хугацааг товлож, энэ тухай шалгуулагчид мэдэгдэнэ.
1.4.4. Техникийн саатлыг засварлахад 2 цаг хүртэл хугацаа шаардлагатай бол шалгуулагчийг шалгалтын байрнаас гаргахгүй байх, шалгуулагчид хоорондоо ярилцах, замбараагүй байдал үүсэхээс сэргийлж, шалгалтын хөндлөнгийн хяналтын гишүүд хяналтыг сайжруулах арга хэмжээг авна.
1.4.5. Техникийн саатлыг засч, даалгаврыг үргэлжлүүлэн гүйцэтгэж эхэлсэн тохиолдолд хугацааг тэмдэглэн, даалгаврыг гүйцэтгэвэл зохих нийт хугацаанаас саатал гарахаас өмнө даалгаврыг гүйцэтгэсэн хугацааг хасч тооцон шалгалт дуусах хугацааг шалгуулагчид мэдэгдэнэ.
1.4.6. Хүндэтгэх шалтгаан гарсан тохиолдолд тухайн хүний шалгалтын дуусах цагийг тодорхой хугацаагаар сунгах боломжтой.
1.5. Дараах зөрчил илэрсэн тохиолдолд шалгуулагчийг шалгалтаас хасч, шалгалтыг хүчингүйд тооцно.
1.5.1. Цахим шалгалтын товлосон цагт оролцоогүй шалгуулагчийг тасалсанд тооцно.
1.5.2. Аливаа хэлбэрээр бусадтай харилцах оролдлого хийх, дэлгэцээс давж xapax, босож явах;
1.5.3. Гар утсаар (шаардлагатай үед зөвхөн шалгагчтай гар утсаар холбогдохоос бусад тохиолдолд) ярих;
1.5.4. Компьютерийн дэлгэцийн дүрсээ санаатай болон санамсаргүй байдлаар хуваалцахгүй байх, эсвэл хуваалцахаа зогсоох;
1.5.5. Техникийн үзүүлэлт, шаардлагыг хангаагүйн улмаас дэлгэц гацах, харагдахгүй болох, чихэвч сонсогдохгүй болох;
1.5.6. Шалгуулагч шалгалтанд өөрийнхөө өмнөөс өөр бусад этгээдийг оролцуулахаар завдсан, оролцуулсан нь илэрсэн.
1.6. Шалгалтын онлайн видео болон системд нэвтрэх
Шалгуулагч нь шалгалт эхлэхээс 30 минутын өмнө шалгалтын өрөөнд дараах байдлаар нэвтэрсэн байна. Үүнд:
1.6.1.Ubt.mn сайт нь Google Chrome (chrome browser)-ийг дэмжин ажиллана. Иймд Google Chrome хөтчөөс бусад цонхыг хаасан байна.
1.6.2.Ubt.mn цахим шалгалтын систем рүү нэвтрэх эрх, нууц үгийг шалгалт эхлэхээс 1 долоо хоногийн өмнө шалгуулагчид мэдэгдсэн байна.
1.6.3. Шалгуулагч нь шалгалт эхлэхээс өмнө системд байршуулсан жишиг сорилыг ажиллаж үзсэн, системтэй ажиллах заавартай сайтар танилцсан байх шаардлагатай.
1.6.4. Системд нэвтэрсний дараа өөрийн овог нэр таарч буй эсэхийг шалгах, анги хэсгээс горилж буй зэрэг нь мөн эсэхийг шалгах шаардлагатай.
1.6.5. И-мэйлээр ирсэн линк, нууц үгийн тусламжтайгаар цахим шалгалтын өрөөнд нэвтэрч, дэлгэцийн дүрс, дууг шалгуулагчтай хуваалцсан байна.
1.6.6. Шалгуулагч нь зөвхөн өөрийн бүртгүүлсэн албан ёсны нэвтрэх нэр, кодоор Ubt.mn цахим шалгалтын системд нэвтэрсэн байна.
1.6.7. Google Chrome хөтөч дээр шалгалтын өрөө, Ubt.mn цахим шалгалтын системээс бусад цонхыг хаасан байна.
1.6.8. Chrome хөтөчөөс өөр хөтөч ашиглан шалгалт өгөх үед гарсан асуудлыг хувь хүн өөрөө хариуцна. Өөр хөтөч ашиглан шалгалт өгөх үед шалгалтын үр дүн сервер илгээгдэхгүй байх, гацах, асуулт бүтэн харагдахгүй байх зэрэг эрсдэлтэй.
1.6.9. Шалгалтын бүх асуултыг хариулж дууссаны дараа дуусгах товчийг дарна. Шалгалтын дунд санамсаргүй байдлаар дуусгах товчийг дарсан тохиолдолд шалгалтыг дахин өгөх боломжгүй ба дуусгах товчийг дарах үеийн хариулсан асуултын зөв хариултын нийлбэр нь шалгалтын эцсийн дүн болно.
1.6.10. Шалгалт дуусах товч дарсны дараа нэг сонголттой, олон сонголттой, шалтгаан хамаарал бүхий сорилын зөв хариултын оноог шууд гарна. Нөхөж бичих, гараас шивж оруулсан оруулсан асуултын оноог шалгалтын комисс үнэлгээ хийсний дараа эцсийн оноо гарна.
ХОЁР. ШАЛГАЛТЫН ДААЛГАВАР, ТҮҮНИЙ БҮТЭЦ, ОНОО
2.1. Шалгалтын даалгавар, түүний чиглэл,агуулга:
2.1.1. Цахим шалгалт нь нэг зөв сонголтой сорил, олон хувилбарт сорилын шалгалтын хэлбэрийг хослуулсан байна.
2.1.2. Сорилын шалгалт нь зөвхөн мэс засал судлалын чиглэлийн асуултуудтай байна.
2.1.3. Авбал зохих дээд оноо нь сорилын шалгалтад 100 оноо байна.
2.2. Сорилын шалгалтындаалгавар
2.2.1. Сорилын шалгалт нийт 100 даалгавартай байна.
2.2.2. Сорилын шалгалт нь тусгайлан бэлтгэсэн цахим сангаас тохиолдлын байдлаар сонгогдсон асуулт - хариултын хувилбар бүхий даалгавартай байна.
2.2.3. Сорилын өгөгдөл нь асуулт болон боломжит хариултын 5 хувилбараас бүрдэнэ.
2.2.4. Сорилын шалгалтын асуулт ба хариултын хувилбарууд нь шалгуулагч бүрт өөр байдлаар эрэмбэлэгдсэн байж болно.
2.2.5. Сорилын шалгалтын үргэлжлэх хугацаа 100 минут байна.
ГУРАВ. ШАЛГАЛТЫН ДААЛГАВРЫН ГҮЙЦЭТГЭЛИЙГ ДҮГНЭХ, МЭДЭЭЛЭХ
3.1. Шалгалтын даалгаврын гүйцэтгэлийг дүгнэх
3.1.1. Сорилын даалгаврын гүйцэтгэлийг үнэлэх программ өгөгдсөн командын дагуу хөндлөнгийн оролцоогүйгээр оролцогчийн гүйцэтгэсэн даалгаврын хариултыг сорилын сангийн зөв хувилбартай тулган шалгаж дүгнэнэ.
3.1.2. Шалгалт дуусах товч дарсны дараа нэг сонголттой, олон сонголттой, шалтгаан хамаарал бүхий сорилын зөв хариултын оноо шууд гарна.
3.1.3. Нөхөж бичих, гараас шивж оруулсан асуултын оноог шалгалтын комисс үнэлгээ хийсний дараа эцсийн оноо гарна.
3.1.4. Нийт шалгалтын оноог процентон дүнд бүхэл тооны нарийвчлалтайгаар шилжүүлж, шалгалтын дүн 80 ба түүнээс дээш хувийн амжилт үзүүлсэн нөхцөлд шалгуулагчийг мэргэшлийн зэргийн шалгалтанд тэнцсэнд тооцно.
3.2. Шалгалтын дүнг мэдээлэх
3.2.1. Шалгалтын комиссшалгуулагчийн сорилба эмнэлзүйн тохиолдолд суурилсан шалгалтын дүнг нэгтгэн, шалгалтын дүнг гаргана.
3.2.2. Шалгалтын комисс Ubt.mn шалгалтын систем рүү шалгалтын дүнг мэдээлж, оруулна.
ДӨРӨВ. ШАЛГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ХЯНАЛТ
4.1. Программ хангамжийн хяналтынзөвлөл
4.1.1. Хяналтын зөвлөл нь Мехим консалтинг ХХК-ны төлөөлөгч, Мэс засал судлалын мэргэшлийн зэргийн шалгалтын комиссын дарга, сорилын шалгалт хариуцсан ажлын хэсгийн ахлагч гэсэн 3 хүний бүрэлдэхүүнтэй байна.
4.1.2. Цахимаар шалгалт авах үндсэн серверт ашиглах компьютер, программ хангамжийн хэвийн, найдвартай ажиллагаа, сорилын нууцлалыг хангасан байдалд хяналтын зөвлөл хяналт тавих ба илэрсэн зөрчил, дутагдлыг тухай бүр засч залруулах арга хэмжээ авна.
4.1.3. Хяналтын зөвлөл нь шалгалтын зохион байгуулалтын комиссоос баталсан удирдамжийн дагуу гүйцэтгэсэн ажлын тайлан болон шалгалтын программ хангамжтай холбоотой цаашид анхаарах асуудлын талаарх санал, дүгнэлтийг шалгалт дууссанаас хойш 2 цагийн дотор шалгалтын комисс ба ЭМХТ-ын албанд бичгээр ирүүлнэ.
4.2. Хөндлөнгийн хяналтын зөвлөл
4.2.1. Мэс засал судлалын мэргэшлийн зэргийн шалгалтын комиссын нарийн бичгийн дарга ахалж, шалгалтын комиссийн гишүүд хөндлөнгийн хяналтын зөвлөлд ажиллах ба шалгуулагчийн шалгалтын үйл ажиллагаанд хяналт тавьж, шалгалтын явцыг техник хэрэгсэл болон бичгээр баримтжуулна.
4.2.2. Хөндлөнгийн хяналтын зөвлөл нь шалгалтын үйл ажиллагаатай холбоотой цаашид анхаарах асуудлын талаарх санал, зөвлөмжийг шалгалт дууссанаас 2 цагийн дотор шалгалтын комисс ба ЭМХТ-ын албанд бичгээр ирүүлнэ.
ТАВ. ШАЛГАЛТТАЙ ХОЛБООТОЙ ГОМДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ
5.1. Гомдол гаргах, түүнийг шийдвэрлэх
5.1.1. Шалгалттай холбоотой гомдлоо шалгуулагч нь шаардлага, үндэслэлийг тодорхой дурдаж, холбогдох баримтын хамт бичгээр шалгалт зохион байгуулсан комисст гаргаж, шийдвэрлүүлнэ.
5.1.2. Шалгалтын комисс нь шалгалтын явцад гарсан зөрчилтэй холбоотой гомдлыг шалгалт өгснөөс хойш ажлын нэг өдөрт, үнэлгээтэй холбоотой гомдлыг шалгалтын дүнг зарласан өдрийн ажлын цагт багтаан шийдвэрлэнэ.
ТӨГСӨВ