card

МЭС ЗАСЛЫН ЭМЧ НАРЫН ЧУУЛГАН

Чуулганд ивээн тэтгэгчээр оролцох нөхцөл

Мэс заслын эмч нарын XIV чуулганд ивээн тэтгэгчээр хамтран ажиллах нөхцөл

Монголын мэс заслын эмч нарын чуулга уулзалт зохион байгуулагдаж эхлээд 20 гаруй жил болж байна. Уг чуулга уулзалтанд хот, хөдөөгийн олон зуун мэс засалчид оролцож хийсэн ажил, судалсан эрдмийн бүтээлээ танилцуулахын ялдамд тулгамдаж буй асуудлыг авч хэлэлцдэг билээ. Холбооныхоо зорилго, үйл ажиллагааны талаар нийт 300 гаруй гишүүддээ мэдээлэл түгээх, тэдний санаа бодлыг сонсож, гишүүдийн мэдлэг ур чадвар, зэрэг дэвийг дээшлүүлэх нь бидний цаашдын хөгжил, дэвшилд ихээхэн тустай билээ. Манай холбооны явуулж буй бодлого, үйл ажиллагааг гишүүдэд танилцуулах, үйл ажиллагаанаас гарах үр өгөөжийг дээшлүүлж, хүрээг нь өргөжүүлэх, гишүүдийн мэдлэг, мэдээлэлд нэмэр оруулахын төлөө өндөр зорилго тавин, зориг эрмэлзэл дүүрэн ажиллаж байна. Монголын мэс засалч эмч нарын холбооны удирдах зөвлөл нь 15 гишүүнтэй бөгөөд удирдах зөвлөлийн тэргүүлэгчээр МУ-н хөдөлмөрийн баатар, Ардын эмч, Академич Н.Баасанжав сонгогдон ажиллаж байгаа болно.

Энэ удаагийн Монголын мэс заслын эмч нарын чуулга уулзалтыг 2022 оны 10-р сарын 22-нд “Дурангийн мэс заслын өнөөгийн ололт, чиг хандлага” сэдэв дор Олон улсын хэмжээнд танхим болон цахим хэлбэрийг хослуулан зохион байгуулах гэж байгаа тул Та бүхнийг хамтран ажиллахыг урьж байна.


Платинум ивээн тэтгэгч : Нөхцөл: 10,0 сая төгрөгөөс дээш болон хоёр талын гэрээнд тусгасны дагуу материал, хэрэгсэлээр хангах

Платинум ивээн тэтгэгчийн давуу эрх:

  • Үзэсгэлэнгийн танхимын тэргүүн эгнээнд стандарт 3 бүхээг байрлуулах;
  • Бүх хэвлэл, танилцуулганы тэргүүн эгнээнд лого байрлуулах;
  • Компаний логог оролцогчдын энгэрийн зүүлтэнд байрлуулах;
  • Лого, вебийн холбоосыг Веб хуудсанд байрлуулах;
  • Бүтээгдэхүүний танилцуулгыг тараах;
  • Хурлын цүнхэнд компанийн танилцуулгын зүйлийг оруулах;
  • Үзэсгэлэнгийн үед бичлэг явуулах;
  • Хурлын үед олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ивээн тэтгэгчийг төлөөлөн ярилцлага өгөх;
  • Гэрээний дагуу нэмэлт нөхцөл оруулах;

Алтан ивээн тэтгэгч : Нөхцөл: 5,0 саяас 9,99 сая хүртэл төгрөг болон хоёр талын гэрээнд тусгасны дагуу материал, хэрэгслээр хангах

Алтан ивээн тэтгэгчийн давуу эрх:

  • Үзэсгэлэнгийн танхимын тэргүүн эгнээнд стандарт 2 бүхээг байрлуулах;
  • Бүх хэвлэл, танилцуулгад лого байрлуулах;
  • Компаний логог оролцогчдын энгэрийн зүүлтэнд байрлуулах;
  • Лого, вебийн холбоосыг Веб хуудсанд байрлуулах;
  • Бүтээгдэхүүний танилцуулгыг тараах;
  • Хурлын цүнхэнд компанийн танилцуулгын зүйлийг оруулах;
  • Үзэсгэлэнгийн үед бичлэг явуулах;
  • Гэрээний дагуу нэмэлт нөхцөл оруулах;

Мөнгөн ивээн тэтгэгч : Нөхцөл: 3,0 саяас 4,99 сая хүртэл төгрөг болон хоёр талын гэрээнд тусгасны дагуу материал, хэрэгслээр хангах

Мөнгөн ивээн тэтгэгчийн давуу эрх:

  • Үзэсгэлэнгийн танхимын тэргүүн эгнээнд стандарт 1 бүхээг байрлуулах;
  • Бүх хэвлэл, танилцуулгад Лого байрлуулах;
  • Компаний логог оролцогчдын энгэрийн зүүлтэнд байрлуулах;
  • Лого, вебийн холбоосыг Веб хуудсанд байрлуулах;
  • Бүтээгдэхүүний танилцуулгыг тараах;
  • Хурлын цүнхэнд компанийн танилцуулгын зүйлийг оруулах;

Хүрэл ивээн тэтгэгч : Нөхцөл: 2,0 саяас 2,99 сая хүртэл төгрөг болон хоёр талын гэрээнд тусгасны дагуу материал хэрэгслээр хангах

Хүрэл ивээн тэтгэгчийн давуу эрх:

  • Бүх хэвлэл, танилцуулгад Лого байрлуулах;
  • Лого вебийн холбоосыг Веб хуудсанд байрлуулах;
  • Бүтээгдэхүүний танилцуулгыг тараах;
  • Хурлын цүнхэнд компанийн танилцуулгын зүйлийг оруулах;
Чуулганы талаарх мэдээлэл авах