МЭС ЗАСЛЫН ЭМЧ НАРЫН XVI ЧУУЛГАН
Монголын Мэс заслын эмч нарын холбоо нь 1998 онд Монголын мэс заслын эмч нарын нийгэмлэг нэртэйгээр байгуулагдаж 2016 оноос Монголын Мэс засалч эмч нарын холбоо гэсэн нэртэйгээр ажиллаж байна. Монголын Мэс засалч эмч нарын холбоо нь бие даан үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш өнөөг хүртэл Монгол улсын эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа мэс заслын эмч, гэмтлийн эмч, хавдрын мэс заслын, хүүхдийн мэс заслын зэрэг салбар бүрийн мэс заслын эмч нарын хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаалах, эрх зүйн чадамжийг дээшлүүлэх, нэгтгэн хамруулахын төлөө ажиллаж ирсэн билээ.
Монголын мэс заслын эмч нарын чуулга уулзалт зохион байгуулагдаж эхлээд 20 гаруй жил болж байна. Уг чуулга уулзалтанд хот, хөдөөгийн олон зуун мэс засалчид оролцож хийсэн ажил, судалсан эрдмийн бүтээлээ танилцуулахын ялдамд тулгамдаж буй асуудлыг авч хэлэлцдэг билээ. Холбооныхоо зорилго, үйл ажиллагааны талаар нийт 300 гаруй гишүүддээ мэдээлэл түгээх, тэдний санаа бодлыг сонсож, гишүүдийн мэдлэг ур чадвар, зэрэг дэвийг дээшлүүлэх нь бидний цаашдын хөгжил, дэвшилд ихээхэн тустай билээ. Манай холбооны явуулж буй бодлого, үйл ажиллагааг гишүүдэд танилцуулах, үйл ажиллагаанаас гарах үр өгөөжийг дээшлүүлж, хүрээг нь өргөжүүлэх, гишүүдийн мэдлэг, мэдээлэлд нэмэр оруулахын төлөө өндөр зорилго тавин, зориг эрмэлзэл дүүрэн ажиллаж байна. Монголын мэс засалч эмч нарын холбооны удирдах зөвлөл нь 15 гишүүнтэй бөгөөд удирдах зөвлөлийн тэргүүлэгчээр МУ-н хөдөлмөрийн баатар, Ардын эмч, Академич Н.Баасанжав сонгогдон ажиллаж байгаа болно.
Энэ удаагийн Монголын мэс заслын эмч нарын чуулга уулзалтыг 2024 оны 10-р сарын 26-нд “ЯАРАЛТАЙ МЭС ЗАСЛЫН ЭМЧИЛГЭЭНИЙ ШИЙДВЭРЛЭХ ТУЛГАМДСАН АСУУДЛУУД” сэдэв дор Олон улсын хэмжээнд зохион байгуулах гэж байгаа тул Та бүхнийг хамтран ажиллахыг урьж байна.
Чуулганы зорилго : Мэс заслын яаралтай тусламж үйлчилгээний тулгамдсан асуудлуудыг хэлцэх, сайжруулах арга замыг тодорхойлох.
Энэ удаагийн чуулганы гол зорилго нь Мэс заслын яаралтай тусламж үйлчилгээтэй холбоотой тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх, сайжруулах арга замыг тодорхойлох тул Чуулганы үеэр хэлцүүлэх илтгэл, өгүүлэлд яаралтай мэс заслын тохиолдолуудын хүндрэлийн хувийг тооцож илтгэх, хүндрэлээс урьдчилан сэргийлэх ямар шинэлэг арга замуудыг эрэлхийлэн практик нэвтрүүлсэн талаар туршлага солилцох тул яаралтай журмаар хийгддэг мэс заслуудынхаа үр дүнг баримтжуулж тусгана уу. Мөн Эрүүл мэндийн байгууллагуудынхаа удирдлага, статистикч эмч нартайгаа хамтран оролцох боломж олгон хамтран ажиллана уу.
Чуулгантай холбоотой цагалбарыг дараах хуваарийн дагуу мөрдөнө:
- 2024/09/05 – Чуулганы талаарх албан бичиг бүх эмнэлэгт илгээгдсэн байх тул аймаг бүрээс 3-оос доошгүй мэс засалчийг оролцуулах
- 2024/10/01 – Чуулганд оролцох эмч нарын нэрсийг 2024 оны 10-р сарын 01-ний дотор ирүүлэх (н/б М.Ачитмаа, 99258462, [email protected])
- 2024/10/07 – “Мэс засал” сэтгүүлийн илтгэл, өгүүлэл хүлээн авах сүүлийн өдөр (н/б А.Шийрэвнямба, Анударь нарт, 94978228, [email protected]).
- 2024/10/10 – Хүлээн авсан илтгэл, өгүүлэлүүдээс сонгон шалгаруулалт хийж, чуулганд сонгогдсон илтгэлүүдийн илтгэгчдэд мэдэгдэх, абстракт бэлдүүлэх
- 2024/10/10 – Шилдэг мэс засалч, Шилдэг залуу мэс засалчийг шалгаруулах материалыг бүрдүүлж илгээсэн байх. Тус чуулганаар Шилдэг мэс засалч, Шилдэг залуу мэс засалчийг шалгаруулах тул холбогдох материалыг бүрдүүлж 2024 оны 10-р сарын 10-ны дотор ирүүлэх (н/б О.Жавзандулам, 88019309, [email protected]).
- 2024/10/10 – Сонгогдсон илтгэл, өгүүлэлийн абстракт хүлээн авах сүүлийн өдөр
- 2024/10/15 – Ховор тохиолдолын ханан илтгэл (poster presentation) хүлээн авах сүүлийн өдөр
- 2024/10/15 – Сонгогдсон илтгэлийн PPT хүлээн авах сүүлийн өдөр
- 2024/10/15 – “Мэс засал” сэтгүүл хэвлэлтэнд өгөх
- 2024/10/20 – ММЗЭНХолбооны XVI чуулганы бүрэн хөтөлбөр гарсан байх
- 2024/10/25 – “Мэс засал” сэтгүүл хэвлэлтээс гарсан байна
- 2024/10/26 – ММЗЭНХолбооны XVI чуулган
Мэдээлэл авах утас:
Холбооны нарийн бичиг М.Ачитмаа, 99258462, [email protected]; О.Жавзандулам, 88019309, [email protected]
Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батсайхан, Утас: 99488523; E- mail: [email protected]
Веб сайт: Surgery.mn
Ханан илтгэлд тавигдах шаардлага
- Хэмжээ 180:80 харьцаатай байх
- Стендний хөлийг илтгэгч өөрөө авч ирэх
- Тохиолдол танилцуулгын агуулга нь гарчиг, оршил, тохиолдол танилцуулна, хэлцэмж, дүгнэлт гэсэн хэсгээс бүрдэнэ
- Эрдэм шинжилгээний ажил нь гарчиг, оршил, арга зүй, үр дүн, хэлцэмж, дүгнэлт гэсэн хэсгээс бүрдэнэ.
- Гарчиг 2 метрийн цаанаас уншигдахуйц том байх, гарчигны дор зохиогчийн нэр, ажлын газар, мейл хаяг
- Бүх үсэг томоор бичихгүй
- Текст болон зурагны харьцаа 60:40 байх, 1-2 зураг, хүснэгт байх.
Ангилал |
Чуулганы бүртгэлийн хураамж |
||
2024.07.15 хүртэл |
2024.07.16 - 2024.09.30 |
2024.10.01-ээс хойш |
|
ММЗЭНХолбооны гишүүн |
50 000₮ |
75 000₮ |
100 000₮ |
ММЗЭНХолбооны гишүүн бус |
100 000₮ |
||
Резидент эмч, сувилагч, бусад |
75 000₮ |
Жич: ММЗЭНХолбооны гишүүн бус, резидент эмч, сувилагч болон бусад хүмүүсийн бүртгэлийн хураамжид "Мэс засал" сэтгүүл, кредитын үнэ ороогүй болно.
Чуулганы бүртгэлийн хураамжид дараах хөнгөлөлтүүд хамрагдана:
- Хөтөлбөрт тусгагдсан илтгэлүүдийг сонсох, туршлага судлах
- Ханан илтгэл хэлэлцүүлэх, мэдээлэл солилцох
- “Мэс засал” сэтгүүлийн сүүлийн дугаарууд
- Илтгэлийн хураангуй
- Чуулганы тор, гарын бэлэг
- Хамтран ажиллаж байгаа байгууллагуудын танилцуулга, гарын бэлэг
- Цай, кофены завсарлага
- Үдийн хоол
- Багц цагийн 1 кредит