card

Гишүүнээр бүртгүүлэхдээ дараах нөхцөлийг хүлээн зөвшөөрөх 
ResortsMongolia.mn нь сайтаар үйлчлүүлэгч нь дараах нөхцөлийг баримтална.

1 . Бүртгэлийн зарчим 
Хэрэглэгч нь ResortsMongolia.mn- сайтын үйлчилгээг авахаар бүртгүүлэхдээ бүртгэлийн хуудсанд болон Профайл хэсэгт өөрийн тухай үнэн зөв бодит мэдээллийг оруулна.


2. Хэрэглэгчийн бүртгэл түүний аюулгүй байдал 
Та ResortsMongolia.mn сайтад бүртгүүлснээр өөрийн компани ба үйлчилгээний байгууллагын хэрэглэгчийн нэр, нууц үгийг үүсгэнэ.

ResortsMongolia.mn  нь хэрэглэгчийн хувийн мэдээлэл болон гэрээний нөхцөлийг хуульд зааснаас бусад тохиолдол задруулахгүй байх үүрэгтэй.

Та ResortsMongolia.mn-ээр үйлчлүүлж байх явцад таны хувийн мэдээлэл найдвартай хадгалагдах болно. Иймээс аль болох бусдад хэрэглэгчийн нэр, нууц үгээ дамжуулахгүй байж хэрэглэж дууссаны дараа бүртгэлээ хааж байна уу!


3.Хэрэглэгчийн хариуцлага 
Хэрэглэгчийн өөрийн танилцуулга, үйлчилгээ, мэдээ мэдээлэл зэрэг нь тухайн хэрэглэгчийн өөрийн хариуцлага юм.

ResortsMongolia.mn нь хэрэглэгчийн буруутай үйлдэлд хариуцлага хүлээхгүй бөгөөд тухайн хэрэглэгч гуравдагч этгээд болон ResortsMongolia.mn сүлжээнд учруулсан хохирлыг зохих хууль дүрмийн дагуу барагдуулах үүрэгтэй.

Эдгээр болон хуульд харшлах бусад нөхцөлд ResortsMongolia.mn сайт нь тухайн гишүүний эрхийг хасах, үйлчилгээ үзүүлэхээ зогсоох эрхтэй төдийгүй тэрхүү хэрэглэгчтэй холбоотой мэдээллийг хуулийн байгууллагын зүгээс шаардсан тохиолдолд холбогдох байгууллагад мэдүүлэх эрхтэй.

4. Үйлчилгээнд өөрчлөлт оруулах 
ResortsMongolia.mn нь үзүүлж байгаа үйлчилгээгээ өөрчлөн шинэчлэх зорилгоор бүхэлд нь буюу хэсэгчилэн өөрчлөхдөө хэрэглэгчид анхааруулга өгөхгүй байж болно.

5.Холбоос болон сурталчилгаа 
ResortsMongolia.mn сайтын үйлчилгээгээр үйлчлүүлэх явцад ResortsMongolia.mn хамтран ажиллагч байгууллагуудын төлбөрт сурталчилгаанд энэхүү үйлчилгээний нөхцөл хамаарахгүй бөгөөд тухайн байгуллага болон хэрэглэгчийн хоорондох харилцаанд ResortsMongolia.mn хариуцлага хүлээхгүй. Мөн ResortsMongolia.mn үйлчилгээг хэрэглэх явцад болон бусад байдлаар хэрэглэгчийн олж авсан холбоосуудад бид ямар нэг хариуцлага хүлээхгүй.


6.ResortsMongolia.mn сайтын өмчлөгчийн эрх 
ResortsMongolia.mn-ний үйлчилгээнд зориулан хэрэглэгдэж байгаа мэдээлэл, лого,  холбогдох матералууд нь зохиогчийн эрхийн болон  холбогдох хууль тогтоомжоор хамгаалагдсан бөгөөд ашиг олох зорилгоор зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно. 

Эдгээр үйлчилгээний нөхцөлийг ямар нэгэн байдлаар зөрчсөн тохиолдол илэрвэл [email protected]  хаягаар болон  93313303 утсанд  яаралтай мэдэгдэнэ үү!