card

МЭС ЗАСЛЫН ЭМЧ НАРЫН XIV ЧУУЛГАН

Монголын Мэс заслын эмч нарын холбоо нь 1998 онд Монголын мэс заслын эмч нарын нийгэмлэг нэртэйгээр байгуулагдаж 2016 оноос Монголын Мэс засалч эмч нарын холбоо гэсэн нэртэйгээр ажиллаж байна. Монголын Мэс засалч эмч нарын холбоо нь бие даан үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш өнөөг хүртэл Монгол улсын эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа мэс заслын эмч, гэмтлийн эмч, хавдрын мэс заслын, хүүхдийн мэс заслын зэрэг салбар бүрийн мэс заслын эмч нарын хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаалах, эрх зүйн чадамжийг дээшлүүлэх, нэгтгэн хамруулахын төлөө ажиллаж ирсэн билээ.

Монголын мэс заслын эмч нарын чуулга уулзалт зохион байгуулагдаж эхлээд 20 гаруй жил болж байна. Уг чуулга уулзалтанд хот, хөдөөгийн олон зуун мэс засалчид оролцож хийсэн ажил, судалсан эрдмийн бүтээлээ танилцуулахын ялдамд тулгамдаж буй асуудлыг авч хэлэлцдэг билээ. Холбооныхоо зорилго, үйл ажиллагааны талаар нийт 300 гаруй гишүүддээ мэдээлэл түгээх, тэдний санаа бодлыг сонсож, гишүүдийн мэдлэг ур чадвар, зэрэг дэвийг дээшлүүлэх нь бидний цаашдын хөгжил, дэвшилд ихээхэн тустай билээ. Манай холбооны явуулж буй бодлого, үйл ажиллагааг гишүүдэд танилцуулах, үйл ажиллагаанаас гарах үр өгөөжийг дээшлүүлж, хүрээг нь өргөжүүлэх, гишүүдийн мэдлэг, мэдээлэлд нэмэр оруулахын төлөө өндөр зорилго тавин, зориг эрмэлзэл дүүрэн ажиллаж байна. Монголын мэс засалч эмч нарын холбооны удирдах зөвлөл нь 15 гишүүнтэй бөгөөд удирдах зөвлөлийн тэргүүлэгчээр МУ-н хөдөлмөрийн баатар, Ардын эмч, Академич Н.Баасанжав сонгогдон ажиллаж байгаа болно.

Энэ удаагийн Монголын мэс заслын эмч нарын чуулга уулзалтыг 2022 оны 10-р сарын 22-нд “Дурангийн мэс заслын өнөөгийн ололт, чиг хандлага” сэдэв дор Олон улсын хэмжээнд зохион байгуулах гэж байгаа тул Та бүхнийг хамтран ажиллахыг урьж байна.

Чуулганы зорилго : Бага хөнөөлт мэс засал болох дурангийн мэс заслын ололт, туршлага солилцох, бие биенээс суралцах, цаашдын чиг хандлагыг тодорхойлох.

Иймд Эрүүл мэндийн байгууллагууд мэс заслын эмч нараа чуулганд идэвхтэй оролцох боломж олгон доорхи асуудлаар хамтран ажиллана уу.

  • Энэ удаагийн чуулганы гол зорилго нь бага хөнөөлт мэс засал болох дурангийн мэс заслын ололт, туршлага солилцох, бие биенээс суралцах, цаашдын чиг хандлагыг тодорхойлох тул Чуулганы үеэр хэлцүүлэх илтгэлдээ хугацаандаа тохируулж видео бичлэгээ оруулахыг зөвшөөрч байгаа тул эртнээс ховор, сайн хийдэг мэс заслуудаа баримтжуулна уу.
  • Аймаг бүрээс 2-оос доошгүй мэс засалчийг оролцуулах. Чуулганд оролцох эмч нарын нэрсийг 2022 оны 8-р сарын 05-ны дотор ирүүлнэ үү (н/б М.Ачитмаа эмчид, 99258462, [email protected]).
  • Чуулганы үеэр уламжлалт ёсоор Шилдэг мэс засалч, Шилдэг залуу мэс засалч, Эрэмгий мэс засалчийг шалгаруулах тул холбогдох материалыг бүрдүүлж 2022 оны 9-р сарын 01-ны дотор ирүүлнэ (н/б О.Жавзандулам эмчид, 88019309, [email protected]).
  • “Мэс засал” сэтгүүлийн 2022 оны 1-р дугаар хэвлэгдэн нийтлэгдэх тул чуулганд илтгэлээ танилцуулах эмч нар илтгэлээ 2022 оны 5-р сарын 01-ны дотор ирүүлнэ үү (н/б А.Шийрэвнямба эмчид, 94000269, [email protected]).

Мэдээлэл авах утас:

Холбооны нарийн бичиг М.Ачитмаа эмчид, 99258462, [email protected]

Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батсайхан, Утас: 99488523; E- mail: [email protected]

Веб сайт: Surgery.mn

Ивээн тэтгэгчийн нөхцөл харах

Холбооны оффисын хаяг

Холбооны оффисын байршил