card

МЭС ЗАСЛЫН ЭМЧ НАРЫН XIII ЧУУЛГАН

Монголын мэс засалч эмч нарын ХIII чуулга уулзалтыг 2020 оны 10-р сарын 23-24-нд Орхон аймгийн Нэгдсэн эмнэлгийн хамт олонтой хамтран “Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулах гэж байна.

Иймд мэс заслын эмч нараа чуулганд идэвхтэй оролцох боломж олгон доорхи асуудлаар хамтран ажиллана уу.

  • Аймаг бүрээс 2-оос доошгүй мэс засалчийг оролцуулах. Чуулганд оролцох эмч нарын нэрсийг 2020 оны 10-р сарын 05-ны дотор ирүүлнэ үү (н/б М.Ачитмаа эмчид, 99258462, [email protected]).
  • Тус чуулганаар Шилдэг мэс засалч, Шилдэг залуу мэс засалч, Эрэмгий мэс засалчийг шалгаруулах тул холбогдох материалыг бүрдүүлж 2020 оны 10-р сарын 01-ны дотор ирүүлнэ (н/б О.Жавзандулам эмчид, 88019309, [email protected]).
  • “Мэс засал” сэтгүүлийн 2020 оны 2-р дугаар хэвлэгдэн нийтлэгдэх тул чуулганд илтгэлээ танилцуулах эмч нар илтгэлээ 2020 оны 10-р сарын 05-ны дотор ирүүлнэ үү (н/б А.Шийрэвнямба эмчид, 94000269, [email protected]).
  • Чуулганы таксыг 2 шатлалтайгаар авна. 2020 оны 10-р сарын 04-ыг дуустал 100.000 төгрөг, 10-р сарын 05-аас хойш 150.000 төгрөгийг Монголын мэс заслын эмч нарын холбооны дансаар тушаана. Тушаах данс: Худалдаа хөгжлийн банк, 499240717.


Чуулганы такс:

  • 2020 оны 09-р сарын 20-ээс өмнө 50.000 төгрөг.
  • 2020 оны 09-р сарын 20-ээс 10 дугаар сарын 04-ыг дуустал 100.000 төгрөг
  • 2020 оны 10-р сарын 05-ээс хойш болон чуулганы үеийн шууд бүртгэл 150.000 төгрөг
  • Монголын мэс засалч эмч нарын холбооны данс: Худалдаа хөгжлийн банк, 499240717.

Мэдээлэл авах утас:

Холбооны нарийн бичгийн дарга Б.Батсайхан, Утас: 99488523; E- mail: [email protected]

БОЭТ-ийн чуулган хариуцсан хариуцлагатан М.Ундрахсайхан, Утас: 99209075; E- mail: [email protected]

Веб сайт: Surgery.mn

Ерөнхий ивээн тэтгэгчид

Алтан ивээн тэтгэгчид

Мөнгөн ивээн тэтгэгчид

Хүрэл ивээн тэтгэгчид

Зохион байгуулагдах газар

Эрдэнэт ТӨҮГ-ын “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолбор