card

УНТЭ-ийн мэс заслын их эмч О.Ганбат, Ц.Ишдоржид “Хүний гавъяат“ эмч цол олголоо

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн мэс заслын их эмч Очирын Ганбат,  мэс заслын их эмч Цэдэн-Ишийн Ишдорж нарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хүний гавъяат эмч цол олголоо.

Ерөнхий мэс заслын тасгийн эмч О.Ганбат энэ эмнэлгээр овоглож, Монголын мэс заслын салбарт 34 дэх жилдээ ажиллаж байгаа юм.

Тэрээр Хятадад цээжний хөндийн мэс засал, бусад оронд уушги, улаан хоолой тайрах мэс ажилбараар мэргэжил дээшлүүлсэн байна.

Эх сурвалж: 2021.05.14 | Arslan.mn