Эрүүл мэндийн яамнаас Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан бүх салбарын Мэргэшлийн зэргийн шалгалтыг тодорхой бус хугацаагаар хойшлуулж байгааг мэдэгдэж байна.
Эрүүл мэндийн яамнаас “Мэргэшлийн зэргийн шалгалтыг хойшлуулах тухай” 2021 оны 04-р сарын 19-ний өдөр гаргасан 2/1949 дугаар албан тоотыг хүргүүлж байна.
Иймд эрхэм мэс засалч Та бүхэнд дор бүрнээ эрүүл ахуй, халдваргүйтгэлийн дэглэмээ баримтлан ажил үүргээ гүйцэтгэхийн хажуугаар шалгалтандаа бэлдэж байна уу. Зэргийн шалгалттай холбоотой цаашдын тов гарсан тохиолдолд тухай бүрд мэдээлэх болно.