2024 оны мэргэшлийн зэргийн шалгалт зохион байгуулах төлөвлөгөө
- Зэргийн шалгалтын бүртгэлийг эхлүүлэх - 03-р сарын 01-ны дотор;
- Эрүүл мэндийн байгууллага мэргэжлийн нийгэмлэг, холбоонд материал хүргүүлэх - 04-р сарын 05-ны дотор;
- Зэргийн шалгалтын бүртгэлийг хаах - 04-р сарын 15-ны дотор;
- Болзол хангасан горилогчийн мэдээллийг ЭМХТ-д ирүүлэх - 04-р сарын 30-ны дотор;
- Шалгалтад орох эмнэлгийн мэргэжилтний нэр, чиглэлийг ЭМХТ-ийн Ерөнхий захирлын тушаалаар батлах - 04-р сарын 30-ны дотор;
- Шалгалтад орох эмнэлгийн мэргэжилтэнд зөвлөгөө, давтлага өгөх - 05 сарын 08-аас 05-р сарын 15-ны хооронд;
- Зэргийн шалгалт зохион байгуулах, хяналт тавих - 05-р сарын 17-ноос 05-р сарын 30-ны хооронд;
- Шалгалтад тэнцсэн эмнэлгийн мэргэжилтний нэр, тайланг ЭМХТ-д ирүүлэх - 06-р сарын 05-ны дотор;
- Мэргэшлийн зэрэг олгох эмнэлгийн мэргэжилтний холбогдох мэдээллийг ЭМЯ-нд хүргүүлэх - 07-р сарын 01-ны дотор;
- Цахимаар олгосон мэргэшлийн зэргийн гэрчилгээг Хүний нөөцийн мэдээний нэгдсэн санд байршуулна - 08-р сарын 15-ны дотор.
Зэргийн шалгалтын журамтай ЭНДЭЭС танилцана уу.
2023 оны зэргийн шалгалтыг Монголын мэс засалч эмч нарын холбооны зүгээс дараах журмаар авахаар төлөвлөн ажиллаж байна.
- Ахлах, тэргүүлэх зэргийн онолын тестийн шалгалтыг цахим хэлбэрээр авах;
- Ахлах, тэргүүлэх зэргийн дадлагын шалгалтыг авахдаа УНТЭ, УХТЭ, ХСҮТ, ЦТЭ, УГТЭ, ТТАХНЭ-ийн базад тулгуурлан шалгалтыг авах;
- Зөвлөх зэргийн тайлан шалгалтыг онлайн видео конференц хэлбэрээр явуулах.