Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, зарим хүмүүст төрийн дээд, одон медаль хүртээлээ. Мэс заслын салбараас Улсын III эмнэлгийн зөвлөх эмч Ч.Пунцагт Ардын эмч, ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэнд гавьяат эмч цол тус тус хүртээлээ.
Монгол Улсын Ардын эмч Ч.Пунцаг нь 1966 оноос мэс заслын эмчээр ажиллаж эхэлснээс хойш хүн ардынхаа эрүүл энхийн манаанд өдгөө 50 гаруй жил хүчин зүтгэж яваа эмч юм.
Харин Ж.Чинбүрэн нь манай улс хавдрын өвчлөл нас баралтаар дэлхийд тэргүүлж буй энэ үед хавдрын өвчлөл, түүний шалтгаан нөхцөлтэй тэмцэж буй залуу, чадварлаг эмч нарын нэг билээ.
Монголын мэс засалч эмч нарын холбооны Удирдах зөвлөл болон холбооны бүх гишүүдийн өмнөөс хоёр эмчдээ сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!