Мэс засалч эмч нарын чуулга уулзалт эхэллээ

Монголын мэс засалч эмч нарын есдүгээр чуулга уулзалт Дархан-Уул аймагт эхэллээ. Чуулга уулзалтад Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд, Н.Хүрэлбаатар, ЭМЯ-ын Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гончигсүрэн, Монголын мэс засалч эмч нарын нийгэмлэгийн ерөнхийлөгч, Н.Баасанжав, Монголын мэс засалч эмч нарын нийгэмлэгийн дэд тэргүүн, ЭМШУИС-ийн мэс заслын тэнхимийн эрхлэгч О.Сэргэлэн, ЭХЭМҮТөвийн захирал Ш.Энхтөр, ХСҮТөвийн захирал Л.Төмөрбаатар нар оролцох аж. Чуулганы үеэр эрүүл мэндийн салбарт үр бүтээлтэй ажиллаж байгаа мэс заслын эмч нар, мэс заслын сувилагчдыг шагнаж урамшуулах юм байна.

Эх сурвалж: 2012.05.18 | 24tsag.mn