Мэргэшлийн зэргийн шалгалт 2023 онд зохион байгуулах төлөвлөгөө

2023 оны мэргэшлийн зэргийн шалгалт зохион байгуулах төлөвлөгөө

  • Зэргийн шалгалтын бүртгэлийг эхлүүлэх - 05-р сарын 15-ны дотор;
  • Эрүүл мэндийн байгууллага мэргэжлийн нийгэмлэг, холбоонд материал хүргүүлэх - 06-р сарын 05-ны дотор;
  • Зэргийн шалгалтын бүртгэлийг хаах - 06-р сарын 05-ны дотор;
  • Болзол хангасан горилогчийн мэдээллийг ЭМХТ-д ирүүлэх - 06-р сарын 09-ны дотор;
  • Шалгалтад орох эмнэлгийн мэргэжилтний нэр, чиглэлийг ЭМХТ-ийн Ерөнхий захирлын тушаалаар батлах - 06-р сарын 13-ны дотор;
  • Шалгалтад орох эмнэлгийн мэргэжилтэнд зөвлөгөө, давтлага өгөх - 06 сарын 09-өөс 06-р сарын 16-ны хооронд;
  • Зэргийн шалгалт зохион байгуулах, хяналт тавих - 06-р сарын 17-ноос 06-р сарын 30-ны хооронд;
  • Шалгалтад тэнцсэн эмнэлгийн мэргэжилтний нэр, тайланг ЭМХТ-д ирүүлэх - 07-р сарын 07-ны дотор;
  • Мэргэшлийн зэрэг олгох эмнэлгийн мэргэжилтний холбогдох мэдээллийг ЭМЯ-нд хүргүүлэх - 07-р сарын 25-ны дотор;
  • Цахимаар олгосон мэргэшлийн зэргийн гэрчилгээг Хүний нөөцийн мэдээний нэгдсэн санд байршуулна - 08-р сарын 15-ны дотор.

Зэргийн шалгалтын журамтай ЭНДЭЭС танилцана уу.


2023 оны зэргийн шалгалтыг Монголын мэс засалч эмч нарын холбооны зүгээс дараах журмаар авахаар төлөвлөн ажиллаж байна.

  • Ахлах, тэргүүлэх зэргийн онолын тестийн шалгалтыг цахим хэлбэрээр авах;
  • Ахлах, тэргүүлэх зэргийн дадлагын шалгалтыг авахдаа УНТЭ, УХТЭ, ХСҮТ, ЦТЭ, УГТЭ, ТТАХНЭ-ийн базад тулгуурлан шалгалтыг авах;
  • Зөвлөх зэргийн тайлан шалгалтыг онлайн видео конференц хэлбэрээр явуулах.