МОНГОЛЫН МЭС ЗАСАЛЧ ЭМЧ НАРЫН ХОЛБООНЫ ГИШҮҮДЭД

Монголын мэс засалч эмч нарын холбооны ТУЗ-ын хурал 2022 оны 01 сарын 07-ны өдөр болсон бөгөөд дараах шийдвэрүүд гарсан болно.

  1. 2022 оны ММЗЭНХолбооны үйл ажиллагааны мөрдлөгийг “Гадаад харилцааны жил” болгох;
  2. 2020 оны Монголын мэс засалч эмч нарын холбооны XIII чуулганы үеийн бүх гишүүдийн хурлын дагуу гишүүний жилийн татварыг 100000төгрөг болгосон бөгөөд 2021, 2022 оны татваруудыг 1-р улиралд багтаан хураан төвлөрүүлэх;
  3. Улаанбаатар хотын гишүүдийн татварыг нарийн бичиг М.Ачитмаа, орон нутгийн гишүүдийн татварыг нарийн бичиг О.Жавзандулам нар харъяа эмнэлгийн тасгийн эрхлэгч нараар дамжуулан хураан төвлөрүүлэх.;
  4. Төгсөлтийн дараах цахим сургалтын хөтөлбөр, программыг боловсруулах, ЭМХТ-ийн зохих зөвшөөрлийг авах зэрэг ажлыг эхлүүлэх, тогтворжуулах;
  5. ММЗЭНХолбооны байнгын албан хаяг бүхий өрөөг нээн ажилуулах, гэрээг байгуулах, тохижуулах;
  6. Монголын мэс засалч эмч нарын XIV чуулганыг 2022 оны 10 сарын 22-ны өдөр зохион байгуулах.

ММЗЭНХолбооны үйл ажиллагаанд хамтран ажилладаг гишүүддээ талархадаг бөгөөд дээрхи чиглэлүүдээр хамтарч ажиллах гишүүд байвал хамтран ажиллахад бэлэн байна.

Монголын Мэс Засалч эмч нарын Холбооны  Гүйцэтгэх захирал, АУ-ны доктор Д.Баян-Өндөр