card

ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСӨЛ

АЮУЛГҮЙ МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ

Номхон далайн баруун эргийн бүс дэх аюулгүй, боломжийн үнэ өртөгтэй мэс заслын үйл ажиллагааны хүрээ 2021–2030-г гишүүн орнууд Номхон Далайн Баруун Эргийн Бүсийн 71-р хороогоор баталсан. Аюулгүй, хямд үнэ өртөгтэй мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлэх нь бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад хүрэх, эрүүл мэндтэй холбоотой Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй. Мэс заслын тусламж үйлчилгээний нэн шаардлагатай багцыг бүрэн хангаснаар бага, дунд орлоготой орнуудад сэргийлж болох нас баралтын 6-7 орчим хувийг урьдчилан сэргийлэх боломжтой юм. Гэсэн хэдий ч дэлхийн болон бүс нутгийн хэмжээнд мэс заслын тусламжийг эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний “сүүлийн эгнээ”-нд авч үзсээр байна. Хүний амь насыг аврах, хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэхэд жил бүр 143 сая мэс заслын нэмэлт ажилбар, арга хэмжээ авах шаардлагатай байна. Эрүүл мэндийн тусламжийн чанар, үйлчлүүлэгчийн болон үйлчилгээ үзүүлэгчийн аюулгүй байдлын асуудалд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ихээхэн анхаарал хандуулж “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын үндсэн хэмжигдэхүүн” гэж тодорхойлсон.

  

Монгол Улсад “Аюулгүй, боломжийн өртөгтэй мэс засал”-ын үйл ажиллагааг хөгжүүлэх хөтөлбөр нь эмчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны хүрээнд хэрэгжиж байна. Хөтөлбөрийн хүрээнд Монголын мэс засалч эмч нарын холбоо нь 2021 оноос дараах үе шаттай төслүүдийг хамтран ажиллагч төрийн болон төрийн бус байгууллагуудтай амжилттай зохион байгуулж байна.

Төсөл #1. 2021 онд Монголын мэс заслын эмч нарын холбоо нь ДЭМБ болон ЭМЯ-тай хамтран Монгол улс дахь мэс заслын тусламж үйлчилгээний өнөөгийн байдлыг үнэлэх үнэлгээг хийсэн. Уг “Аюулгүй, боломжийн өртөгтэй мэс засал”-ын үйл ажиллагааны төлөвлөгөөг

Төсөл #2.

Төсөл #3.

Төсөл #4.

Төсөл #5.

SAS#6 төсөл. АЮУЛГҮЙ МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ХӨГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ 2023-2025 БОЛОВСРУУЛАХ, ДЭМЖЛЭГТ ХЯНАЛТ ХИЙХ, МЭРГЭЖИЛ АРГА ЗҮЙГЭЭР ХАНГАН ЗОХИЦУУЛАХ

2022 оны 5-р сард мэс засалч, сувилагч, хагалгааны сувилагч, эмнэлгийн ариутгалын мэргэжилтнүүд, ариутгалын ажилтнууд, эмнэлгийн дарга, аймгийн эрүүл мэндийн газрын дарга нар, хөтөлбөрийг зохицуулагчид болон бусад удирдлагуудтай хамтран боловсруулсан. Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах хөтөлбөр санаачилгын хүрээнд аюулгүй мэс заслыг хөгжүүлэх нь чухал ач холбогдолтой бөгөөд 2021 онд Монголын мэс засалч эмч нарын холбоо, ДЭМБ, ЭМЯ-тай хамтран мэс заслын өнөөгийн нөхцөл байдлын үнэлгээг хийсэн. Түүнчлэн 2022 оны 5-р сард аюулгүй мэс заслыг хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг мэс засалч эмч нар, мэс заслын сувилагч, ХСХ-ын мэргэжилтнүүд, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажилтнууд, эмнэлгийн дарга захирал нар, хөтөлбөрийн менежерүүд болон бусад холбогдох мэргэжилтнүүдтэй хамтран боловсруулж, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын А/103 дугаар тушаалаар ЭМЯ-ны эрт хэрэгжүүлэгч эмнэлгүүдийн (1 улсын, 2 аймаг, 2 сумын эмнэлэг) ариутгал халдваргүйжүүлэх үйлчилгээг сайжруулах 6 сарын үйл ажиллагааны төлөвлөгөөг Улсын эмнэлэг  болон 2 аймгийн нэгдсэн эмнэлэг, 2 СЭМТ-үүдэд хяналт үнэлгээ, сургалтын үйл ажиллагаа явуулан үр дүнг тухайн ЭМТ-дийн удирдлага, албан хаагчдад тайлагнаж зөвлөгөөг өгөв. Цаашид Аюулгүй мэс заслыг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд ариутгалт халдваргүйтгэлийн сургалт болон мэс заслын гар угаах техникийн үнэлгээ, сургалтыг өргөжүүлэх, хамрагдсан ЭМТ-үүдийн үйл ажиллагааг дахин үнэлж, үйл ажиллагааны доголдолыг засах тал дээр ажлын байрны сургалтыг хийхээс гадна өмнө нь зөвхөн үнэлгээ хийсэн Увс болон Говь-Алтай аймгийг хамруулахаар ажиллахаар төлөвлөсөн.

Мэс заслын өмнөх гар угаалт