СУРГАЛТ
MKA E-class сургалт
Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн 2023 оны 01 сарын 10-ны өдрийн хурлын шийдвэрээр батлагдсан Мэс заслын зэрэг горилогчийн тусгай шалгуурын "ММЗЭНХолбооноос зохион байгуулж буй дотоодын болон гадаадын багц цагийн сургалтанд 2 болон түүнээс олон удаа оролцож баталгаажуулсан байна" гэх заалтыг үндэслэн Монголын мэс засалч эмч нарын холбооны гишүүддээ энэхүү онлайн сургалтанд хамрагдахыг санал болгож байна. 2024 оноос зэрэг горилогч нарт гадаад сургалтын хөтөлбөрт хамрагдсан байх гэсэн шалгуурыг чандлан мөрдөх болно.
Иймд 2023 оноос Монголын мэс засалч эмч нарын холбоо нь БНСУ-ын Medical Korea Academy-тай хамтран ажиллаж эхэлж байна. Ингэснээр 2024 оноос Мэс заслын зэрэг горилогчид 2 ба түүнээс дээш гадаад сургалтын хөтөлбөрт хамрагдсан байх гэсэн шалгуурын нэг нь энэхүү MKA e-Calss онлайн сургалт болж байгаа юм. Medical Korea Academy нь БНСУ-ын Эрүүл мэндийн хөгжлийн институтээс боловсруулсан Олон улсын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн сургалтын хөтөлбөр юм. БНСУ-ын Эрүүл байгууллагын хэрэглэгддэг сургалтын хөтөлбөр нь Олон улсын эмнэлгийн мэргэжилтнүүдийн анагаах ухааны мэдлэг, ур чадварыг сайжруулах, гадаадын эмч мэргэжилтнүүдэд ижил хүртээмжтэй мэдлэг олгох зорилготой. Энэхүү хөтөлбөрт зайнаас хамрагдсанаар БНСУ-ын эрүүл мэндийн тогтолцоо, сургалтын арга барилын талаар ойлголттой болохын хажуугаар тухайн оронд зорчихгүйгээр БНСУ-ын тэргүүлэх эмч мэргэжилтнүүдийн туршлагаас суралцах боломжийг бүрдүүлж байна.
MKA e-class хичээлийг сонсох, бүртгүүлэх дараалал
STEP 1. Гишүүнээр бүртгүүлэх
- Анх оролцож байгаа бол заавал шинэ ID нээн бүртгүүлэх;
- Өмнө нь MKA e-class сургалтанд хамрагдаж байсан бол өмнөх хуучин ID ашиглан оролцох боломжтой;
- Нэг и-мэйл хаягаар давхардуулж бүртгүүлэх боломжгүй тул и-мэйл хаягаа оруулж хуучин ID болон нууц дугаар сэргээн бүртгүүлнэ.
STEP 2. Бүртгэлийн хуудас - Enrollment Form
- Дараах линкээр орон сургалтанд бүртгүүлнэ: https://respond.listovey.com/rs/sXayEifMH
STEP 3. Apply for the courses (Вэб сайтад нэвтрээд шууд бүртгүүлнэ)
- Бүртгүүлсний дараа MKA e-class-аас өөрийн сонгосон хичээлийн сэдвийг заавал сонгоно.
Анхааруулга: STEP 1,2,3 алхамуудыг бүгдийг гүйцээсний дараа 7 сараас эхлэн хичээлээ сонсох боломжтой!
Бүртгэлтэй холбоотой мэдээлэл авах зүйлс байвал [email protected] хаягаар холбогдоно уу.
MKA e-class вэб сайтаас дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой хэдий ч сургалтын үнэлгэгээтэй холбоотой дараах үндсэн ойлголтыг мэдэх ёстой:
- Сэдэв тус бүр 20-25 хичээлтэй байна;
- Тухайн сонгосон хичээлийн идэвхи, ирц бүртгэлийн босго 50%-аас дээш байх (Жишээ нь 1 хичээл 30 минутын хугацаатай байвал 15 минутаас дээш хугацаанд оролцож байж тухай хичээлд сууснаар ирц бүртгэгдэнэ)
- Тухайн хүн өөрийн Dashboard-с ирцийн мэдээллээ харах боломжтой бөгөөд цэнхэр өгнө нь ирц бүрдсэн, улаан өнгө бүрдээгүйш харуулах болно;
- Ирц бүртгэл тэнцсэн тохиолдолд дараагийн шатны асуулт, хариултын хэсэгт орох боломжтой;
- Зөвхөн асуулт хариултын хэсгийг бөглөж байж үнэлгээ тооцуулах боломжтой, хариултын хэсгийг заавал бөглөсөн байх;
- Хэрэв хичээлийн үнэлгээ 60 онооноос дээш байх ёстой бөгөөд хэрэв босго оноод хүрээгүй тохиолдолд дахин сонсох боломжтой;
- Эцсийн үнэлгээг тооцоход 60-с дээш оноо авсан тохиолдолд Сертификат олгоно.