МЭС ЗАСЛЫН ЭМЧ НАРЫН XI ЧУУЛГАН

Чуулган зохион байгуулагдсан огноо: 2016 оны 10 сарын 28, Чингис ЗБ

Чуулганы ерөнхий зохион байгуулагч: Монголын мэс засалч эмч нарын холбоо, ХӨСҮТ.

Ерөнхий ивээн тэтгэгчид: Глобал сан, Меджей ХХК, Mongolian stardistribution.

Монголын мэс засалч эмч нарын 11-р чуулган 2016.10.28-ны өдөр болж өндөрлөлөө. Чуулганыг ММЗЭНХ-ний Ерөнхийлөгч Академич Н.Баасанжав, Эрүүл мэндийн сайд А Цогцэцэг нар нээж үг хэллээ.

Тус чуулганд хот хөдөөгийн 278 мэс засалч эмч нар мөн урилгаар 27 эрдэмтэн багш нар оролцохын зэрэгцээ АНУ-аас 3, ОХУ-аас 6, БНСУ-аас 4 төлөөлөгчид оролцов.

Монголын мэс засалч эмч нарын 11-р чуулганд оролцогчдоос ЭМ-ийн тэргүүний ажилтан- 2 эмч, ЭМ-ийн жуух бичиг-2 эмч, Эрүүл мэндийн хүндэт тэмдэг-2 төлөөлөгч тус тус шагнагдав.

Мөн тус чуулганаар ОНЫ ШИЛДЭГ МЭС ЗАСАЛЧ ЭМЧ-ээр 1 эмч, ШИЛДЭГ ЗАЛУУ МЭС ЗАСАЛЧ-ээр 2 эмч нарыг тодруулж, хурлын үеэр тавигдсан илтгэлүүдийг шалгаруулж нэг, хоёр, тусгай байр эзлүүлэв.

“ОНЫ ШИЛДЭГ МЭС ЗАСАЛЧ ЭМЧ”-ээр

Сандагийн Эрдэнэ (Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Мэс заслын тэнхимийн ахлах зэргийн багш) шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.

“ШИЛДЭГ ЗАЛУУ МЭС ЗАСАЛЧ ЭМЧ”-ээр

Балын Онон (Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн мэс заслын эмч),

Мяхлайн Зоригтбаатар (ЭХЭМҮТ-ийн мэс заслын эмч) нар тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.

ШИЛДЭГ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛҮҮД

1-р байр

Н.Саранцэцэг, Н.Нямбаяр, М.Эрдэнэсайхан, Д.Жавхлантөгс, П.Мягмарсүрэн, Б.Содгэрэл, Д.Баян-Өндөр /УНТЭ/ нарын “УНТЭ-т хийгдсэн зайнаас чулуу бутлах эмчилгээ /ESWL/-ний үр дүн” илтгэл шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.

2-р байр

Ц.Рэнцэнмягмар, Э.Сүхээ, П.Сэлэнгэ, Б.Мөнхзул, Б.Цагаан, Д.Батбаяр, О.Жавзандулам, Ц.Батзаяа, Г.Ууганбаяр /ХӨСҮТ/ нарын–“Олон эмэнд тэсвэртэй сүрьеэтэй эмчлүүлэгчдэд хийгдсэн мэс засал эмчилгээний үр дүн” илтгэл шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.

Тусгай байр

Ц.Буянтөгс, Ж.Тайванбат, Г.Насанбат, Н.Оргил, Б.Еркегүл, Б.Одончимэг, Б.Баярсайхан, Н.Даваадорж, Б.Лхагвабаяр /Улаанбаатар Сонгдо эмнэлэг/ нарын “Ийлдэс дэх билирубин ихсэх нь мухар олгойн үхжиж цоорсон үрэвслийн шалгуур болох нь” илтгэл шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.

“ВАНДАН-ИШИЙН ИЧИНХОРЛОО”–гийн нэрэмжит шагналаар

Лхамсүрэнгийн Баярсайхан (Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч) шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.

Чуулганаар дараагийн XII чуулганыг 2018 онд Гранд Мед эмнэлэгтэй хамтран зохион байгуулахаар болов.

Чуулган ивээн тэтгэгчид

Зургийн цомог