ГИШҮҮН ТАСГУУД

Гишүүн тасгууд

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн П.Долгорын нэрэмжит Ерөнхий Мэс Заслын Клиникийн Товч түүх

1924 онд хуралдсан улсын анхдугаар их хурлын шийдвэрээр 1925 оны 10 сарын 25-нд байгуулагдсан 15 ортой “Ардын эмнэлэг’’-ийн Европ эмнэлгийн 8 орны 3 орон дээр нь мэс заслын эмгэгтэй хүмүүсийг хэвтүүлэн эмчилж байсан байна. 1928 оноос бие даасан мэс заслын 35 ортой тасаг шинээр нээгдэн ажилласны дотор огтлох эсгэх эмчилгээний ор 25, эхнэр хүний 5, хамрын ор 5 байжээ гэснээр мэс заслын тасгийн түүх эхэлдэг.

Монголын мэс заслын тасгийн түүхийг:

I. 1928-1960 он Мэс заслын тасаг бүрэлдэн тогтсон үе

II. 1960 оноос одоог хүртэл Улсын төв эмнэлэгт Мэс заслын тасаг шинээрбайгуулагдаж хөгжсөн үе гэсэн 2 үндсэн хэсэгт хуваан үзэж болох юм.

1928 онд анхны биеэ даасан мэс заслын тасаг байгуулагдан тэр жилдээ 125 хүнийг хэвтүүлэн эмчилсэн байна. Мэс заслын анхны тасгийг тэр үед 1923 оноос цэргийн эмнэлгийн урилгаар ирж ажиллаж байсан, хожим нь ЗХУ-ын гавъяат эмч болсонПавел Николаевич Шастин эрхэлж байсан байна.

1939, 1950 онд мэс заслын тасгийг дахин өргөтгөж 70 ортой болгож 1-р тасгийг “Цэргийн долоо” нэртэйгээр 2 давхар байшингийн 1-р давхрын хойд хэсэгт оруулж, 2-р тасаг нь хуучин байрандаа үлдээд Халх голын байлдааны шархтан хүлээн авах, эмчлэх ажилд зориулагдаж байгаад дайны уршиг арилахад хэвийн ажиллагаандаа орсон байна.

Мэс заслын ууган тасаг нь үүсэн хөгжсөнөөс хойш өнөөг хүртэл ЗХУ-ын (Одоогийн ОХУ) мэс засалч эмч, эрдэмтэд халуун туслалцаа үзүүлж үндэсний мэс засалчдыг бэлдэн халаагаа өгч, манай ард түмний талархал хүндэтгэлийг хүлээж бидний сэтгэл зүрхэнд үүрд үлдсэн билээ. Зөвлөлтийн олон нэрт мэс засалчид тус тасагт ажиллаж уг тасгийн үйл ажиллагааг хөгжүүлэх, шинэ шинэ мэс заслын аргуудыг практикт нэвтрүүлж байсан байна.

1954 онд Төв эмнэлгээс Мэс заслын больниц байгуулагдан гарч, Дотоод яамны эмнэлэг гэж нэрлэгдэж байсан. (Одоогийн Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт байрлажээ)

Мэс заслын амбулаторийн хэсэг нь Төв эмнэлгийн Поликлиникийнбайранд байсан бөгөөд хожмоо Улсын төв музейн ард амбулаторийг нээн ажиллуулжээ.

Мэс заслын тасгийн анхны эмч нар нь Б.Хас (1954-1958), Е.П.Бадер (1955оноос), Л.И.Филоненко (1955), Ж.Базардаргиа (1957оноос), П.Сагараажав (1957-1959), Н.Даш (1958-1960), Д.Аюуш, …Баяр, Содномцэрэн, Ч.Дашхүү, Г.Дэмид, З.Аюурзана болон бусадэмч нар ажиллаж байсан байна.

Зөвлөх эмчээр нь Зөвлөлтийн мэргэжилтэн багш Димитрий Феодорович Благовидов (1953-1956), Д.И.Якимюк (1956-1959), А.Т.Колесникова нар ажиллаж байжээ.

Мэс заслын больницын анхны эрхлэгчээр Балжирын Гэпилмаа (1954-1962) ажиллаж байв.

1960 онд Сайд нарын зөвлөлийн 170/111 тоот тогтоолоор Улсын Клиникийн Нэгдсэн Нэгдүгээр эмнэлэгт мэс заслын тасаг байгуулах шийдвэр гаргаснаар түүхийн нэгэн хуудас нээгддэг.Энэ онд Москвагийн А.В.Вишневскийн нэрэмжит мэс заслын институтэд дэд эрдэмтний зэргээ амжилттай хамгаалаад ирсэн Пэлжээгийн Долгор 60 ортой, 27-30 орон тоотой мэс заслын тасгийг санаачлан байгуулжээ.Мэс заслын тасаг нь 1960-1971 оны зуныг хүртэл хуучин 2 давхар цагаан байшингийн хоёрдугаар давхрын хойд хэсэгт (одоогийн цус булчирхайн клиник) байрлаж байв.

Эрүүлийг Хамгаалах Яамны 1960 оны 299-р тушаалын дагуу 1961 онд Гэмтэл согогийн тасаг 61 ортой ажиллаж эхэлсэн байна. Энэ тасаг нь мэс заслын тасгийн доод давхар буюу нэгдүгээр давхрыг бүхэлд нь эзлэн байрлаж байжээ.

1971 онд Улсын Клиникийн Төв Эмнэлгийн шинэ байр Чехословак улсын тусламжаар баригдан ашиглалтандорж, мэс заслын тасаг 4-р давхрын 2 жигүүрт нь байрлан өнөө үе хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар ирлээ.

Одоогоор тус клиник нь Монгол улсын зөвлөх эмч 1, клиникийн эрхлэгч 1, мэс заслын эмч 11, мэс заслын сувилагч 18, асрагч 9 бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.Элэг, цөсний замын мэс засал, ходоод, гэдэсний замын мэс засал, дотоод шүүрлийн булчирхайн мэс засал, судасны мэс засал, цээжний хөндийн мэс засал (уушги, плевр, голтын), ясны идээт үрэвслийн үеийн мэс засал, хиймэл үе шилжүүлэн суулгах мэс засал, яаралтай мэс засал, цээж, хэвлийн дурангийн мэс заслын чиглэлээр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг.


Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн П.Долгорын нэрэмжит Ерөнхий Мэс Заслын Клиникийн эмч нар

ЕМЗК-ийн зөвлөх эмч - ГОНЧИГСЭНГЭЭГИЙН НЯМХҮҮ

Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Монгол улсын Төрийн шагналт, Монгол улсын Мэс заслын зөвлөх зэргийн эмч, Клиникийн профессор

Өвөрхангай аймгийн Баруун Баян Улаан сумын Мөөгөн тохой гэдэг газар 1941 онд төрсөн. Баруун Баян Улаан сумын бага сургууль, Гучин ус сумын дунд сургууль, аймгийн төвийн 10 жилийн сургуульд суралцаж 1958 онд 10-р ангийг төгссөн. 1964 онд АУДС-ийн эмчилгээний ангийг төгсөж хүний их эмчийн мэргэжил эзэмшсэн. 1965 онд мэс заслын мэргэжил эзэмших курс төгссөн. 1973 онд мэс заслын тэргүүлэх зэргийг хамгаалсан. 1974 онд ЗХУ-д, 1986 онд Герман улсад мэргэжил дээшлүүлсэн. 1995, 1997, 1999, 2002 онуудад АНУ-д дурангийн мэс заслын мэргэжил эзэмшиж, мэргэжил дээшлүүлсэн.

1964-1965 онд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын их эмчийн салбарт эрхлэгч эмч, 1965-1966 онд Зүйл сумын сум дундын эмнэлэгт мэс заслын эмч, эрхлэгчээр, 1966-1972 онд Хужирт сумын сум дундын эмнэлэгт ерөнхий эмч, мэс заслын эмчээр, 1972-2007 онуудад УКТЭ-т мэс заслын эмч, тасгийн эрхлэгчээр, 1986 оноос АУИС-д мэс заслын цагийн багшаар ажиллаж байгаад 1997 онд тэнхимийн эрхлэгч, 1999-2007 оныг хүртэл багшаар, 2007 оноос УКТЭ-ийн мэс заслын тасгийн зөвлөх эмчээр ажиллаж байна.

1979 онд Кампучи улсад олон улсын эмнэлгийн тусламжийн бригадад, 1989-1991 онд Лаос улсад мэс заслын эмчээр ажилласан байна.

1994 онд А.Отгондалай, Ганболд, С.Нэргүй нарын хамт Монгол улсад анх удаа дурангийн тусламжтайгаар цөсний хүүдийг авах мэс заслыг хийжээ. Тэрээр дурангийн мэс заслын албыг хөгжүүлэхэд өөрийн хүч хөдөлмөрөө зориулж явна. Хэвлийн хөндийн болон цээжний хөндийн эрхтнүүдэд дурангийн мэс засал хийхэд санаачлага гарган үр бүтээлтэй ажиллаж байна. Тухайлбал: Ходоод гэдэсний залгаасуудыг хийхдээ оёдлын аппарат төхөөрөмжүүдийг өргөн хэрэглэдэг болсон нь хагалгааны дараа өвчтөнүүдийн биеийн байдал хөнгөн, элдэв хүндрэл гарахгүй сайн тал харагдаж байна. Г.Нямхүү дуранийн мэс заслыг хөдөө орон нутагт дэлгэрүүлэхэд ихээхэн санаачлагатай ажилладаг юм. Баян-Өлгий, Увс, Орхон, Дорноговь, Өвөрхангай, Хэнтий аймагт анхны дурангийн хагалгааг хийн заан сургасан ба УКIIЭ, Цэргийн Төв Госпиталь, Төмөр замын эмнэлэг, ЭНЭШТ, МонМэс эмнэлгүүдэд анхны дурангийн хагалгааг эхлүүлсэн.

1990 онд "Элэг цөсний өвчнийг оношлож мэс заслаар эмчлэх асуудлыг хам шийдсэн нь" бүтээлээр нөхдийн хамт Монгол улсын Төрийн шагнал, 1995 онд Монгол улсын Хөдөлмөрийн баатар цол хүртэж, Алтан гадас одон, хөдөлмөрийн хүндэт медаль, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдэг, ойн медалиудаар шагнагдасан. 1996 онд АУИС-ийн клиникийн профессор цол хүртсэн.

Эрдэм шинжилгээний өгүүлэл илтгэл 40 гаруй, ашигтай загварын гэрчилгээ 12-ыг авсан ба ШБОС, тэргүүн туршлага 41 практикт нэвтрүүлжээ.

МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга нарын 1931 оны 5-р сарын 18-ны 31-р хурлаас идэвхитэн гишүүдийг эмчлэх тусгай эмнэлэг байгуулах тухай шийдвэр гарч 1931 оны 11-р сарын 1-нд тэр үеийн Төв больницийн дэргэд 10 ортой 2 өрөө, үзлэгийн нэг өрөөтэй, 1 эмчтэй Идэвхитний тасаг зохион байгуулагдахад 2 нь мэс заслын ор байснаар УХТЭ-ийн мэс заслын тасгийн түүх бичигдэж эхэлсэн байна. 1947 онд тус эмнэлэг төв эмнэлгээс тусдаа бие даасан эмнэлэг болон гарахад мэс заслын тасаг 15 ортойгоор зохион байгуулагдсан бол 1960 онд нэгдсэн эмнэлэг болон өргөжихөд 25 ортой мэс заслын тасаг байгуулагджээ. Мэс заслын тасгийн үүсэж хөгжсөн бүхий л хугацаанд ЗХУ-ын өндөр мэргэжлийн олон эмч ажиллаж байсны дотроос дэлхий дахины анагаах ухаанд алдаршсан академич Б.В.Петровский, А.Я.Вищневский, Б.А.Петров, профессор Н.Ф.Берёзкин Б.Р.Гельфанд нарын зэрэг олон нэрт мэс засалчид ажиллаж, мэс заслын албыг хөгжүүлэх үндэс суурийг тавилцан, шинэ шинэ мэс заслын аргуудыг нэвтрүүлж байсан байна.

Манай үндэсний мэргэжилтнүүдээс Монгол улсын хүний гавъяат эмч, 1960-1973 онуудад тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан манай тасгийн анхны эрхлэгч Б.Хас (1958-1973), МУ-ын хүний гавъяат эмч Б.Гэпилмаа (1968-1979), МУ-ын хүний гавъяат эмч Д.Нинжээ (1973-2001), МУ-ын хүний гавъяат эмч Р.Цэдэн-Иш (1983-2012), АУ-ны доктор Г.Пүрэв (1969-1975), ЭХТА ахмад эмч Ц.Тогообат (1980-1997), А.Ээлтбаатар (1998-2009) нар ажиллаж байжээ. Мөн МУ-ын гавъяат эмч, эмнэлгийн дарга, эмчилгээ эрхэлсэн орлогч асан Ч.Ухнаа 1975 оноос тус тасагт ажиллаж байв. Зөвлөх эмчээр Төрийн соёрхолт, академич Т.Шагдарсүрэн, Төрийн соёрхолт, профессор П.Долгор, Төрийн соёрхолт, Ардын эмч, академич Б.Гоош нар ажиллаж байжээ. Манай тасгийн эмч нараас Б.Хас (1971), Б.Гэпилмаа (1976), Д.Нинжээ (1996), Р.Цэдэн-Иш (2000) нар МУ-ын хүний гавъяат эмч гэдэг эрхэм цолыг ид ажиллаж байх үедээ хүртэцгээсэн билээ. Манай тасгийн түүхэнд анхны хагалгааны сувилагчаар Одсүрэн / 1956 -1965 /, анхны хагалгааны ахлах сувилагч М.Дулмаа / 1960 – 1979/ нар ажиллаж байсан байна.

Мэс заслын тасгийн эрхлэгч нар :

  •     Монгол улсын хүний гавъяат эмч Хас1960-1973
  •     Анагаах ухааны дэд эрдэмтэн Г.Пүрэв1973 - 1973
  •     Монгол улсын хүний гавъяат эмч Д.Нинжээ 1973 - 1990, 1992- 1994
  •     Монгол улсын хүний гавъяат эмч Р.Цэдэн-Иш 1990- 1992, 1999 – 2002, 2004 -2006
  •     Мэс заслын тэргүүлэх зэргийн эмч С. Нэргүй 2002 - 2004
  •     Клиникийн профессор, Тэргүүлэх зэргийн мэс заслын эмч, АУ ба УУ-ны магистр Ц.Нармандах 1994- 1999, 2006-2014 он
  •     Ахлах зэргийн мэс заслын эмч Н.Алтанчимэг 2014 оноос одоог хүртэл.

Одоо УХТЭ-ийн мэс заслын тасаг нь ерөнхий мэс заслын 11 эмч, эмэгтэйчүүдийн эмч 2, урологи 2, чих хамар хоолойн эмч 1, нүдний эмч 1, сувилагч 28, үүнээс хагалгааны 16 сувилагч, 50 ортой үйл ажиллагаагаа явуулж байна. Тасгийн эрхлэгчээр Н.Алтанчимэг, арга зүйчээр М.Наранцэцэг, зөвлөх эмчээр профессор Ч.Пунцаг, клиникийн профессор Ц.Нармандах нар ажиллаж байна. Тус тасаг ерөнхий мэс заслын болон нүд, бөөрний мэс засал, чих хамар хоолой, эмэгтэйчүүдийн чиглэлийн мэс заслын тусламж үйлчилгээг яаралтай ба төлөвлөгөөт журмаар үзүүлж, жилд дундажаар 2000-2300 хагалгаа хийгдэж байна.

Тасгийн эмч нарын бүрэлдэхүүн:

  •     Зөвлөх эмч, Клиникийн профессор, Тэргүүлэх зэргийн мэс заслын эмч, АУ ба УУ-ны магистр Ц.Нармандах
  •     Мэс заслын тасгийн эрхлэгч, Ахлах зэргийн эмч Н.Алтанчимэг
  •     Клиникийн профессор, Тэргүүлэх зэргийн эмч Я.Батсүмбэр
  •     АУ-ны доктор, Тэргүүлэх зэргийн эмч Ү.Санчин
  •     Мэс заслын ахлах зэргийн эмч Б.Онон
  •     АУ-ны магистр, мэс заслын их эмч Г.Билгүүн
  •     Мэс заслын их эмч З.Төгөлдөр
  •     Мэс заслын их эмч Э.Анхбаяр
  •     Мэс заслын их эмч Б.Ган-Эрдэнэ
  •     Мэс заслын их эмч Ю.Ганболор
  •     Мэс заслын их эмч Г.Хишигсүрэн
  •     Клиникийн профессор Тэргүүлэх зэргийн урологийн эмч Ж.Жаргалсайхан
  •     Тэргүүлэх зэргийн эмэгтэйчүүдийн эмч Я.Дашпагма,
  •     Тэргүүлэх зэргийн чих хамар хоолойн эмч Д.Чулуунбаатар
  •     Ахлах зэргийн эмэгтэйчүүдийн эмч Т.Баярчимэг

Тасгийн нийт эмч нарын 53,3%, сувилагч нарын 39,3% нь улсын зэрэг цолтой. Эмч нарын 86,6% нь АНУ, ОХУ, Тайван, Сингапур, БНСУ, Хятад, Герман, Япон, Малайз зэрэг өндөр хөгжилтэй орнуудад мэргэжил дээшлүүлсэн.

Манай хамт олон “Өндөр мэдлэг, ур чадвар бүхий эмч мэргэжилтнүүд дэвшилтэт технологи, шинэлэг арга техникт тулгуурлан мэс заслын эмчилгээний тусламж үйлчилгээг шуурхай, чанартай үзүүлнэ” гэсэн зорилго тавин ажиллахаас гадна

  • Дурангийн мэс заслын эмчилгээний аргыг өндөр түвшинд хүргэж, дурангийн мэс заслын төв байгуулах
  • Цээжний хөндийн мэс заслын эмчилгээг өргөжүүлж, хөгжүүлэх
  • Эмч мэргэжилтнүүдийг өндөр хөгжилтэй орнуудад сургах, дадлагажуулах, туршлага судлуулах, хамтран ажиллах ажлыг тогтмол зохион байгуулах зэрэг зорилтуудыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Тус тасагт элэг, нойр булчирхай тайрах, ходоод авах ба тайрах, уушги, цээжний гялтан, голтын эрхтний хагалгаа,дотоод шүүрлийн булчирхай, судасны болон олон эрхтэнд хавсарсан хагалгаа хийх зэрэг томоохон мэс ажилбарыг амжилттай хийж байна. Сүүлийн жилүүдэд дурангийн мэс заслыг хөгжүүлэхэд онцгой анхаарч, дурангийн мэс заслын эзлэх хувийг нийт хагалгааны 38%-д хүргэлээ. Дурангийн хагалгааны нэр төрлийг нэмэгдүүлж, одоогийн байдлаар 20 гаруй төрлийн хагалгааг дурангаар амжилттай хийж байна. Үүнд цөсний хүүдий, мухар олгой авах, ивэрхий оёх зэрэг тогтмол хийдэг хагалгаанаас гадна сүүлийн жилүүдэд элэг тайрах, улаан хоолойн өрцний нүхний ивэрхий оёх, ходоод оёх, уушги тайрах, оёх, бөөр авах, умай дайврын мэс ажилбаруудыг дурангийн аргаар манай эмч мэргэжилтнүүд амжилттай гүйцэтгэж байна. Анх 2002 онд зөвхөн цөс авах Японы Olympus фирмийн багаж суурилагдаж эхэлсэн бол 2008-2009 онд АНУ-ын Stryker фирмийн дурангийн 2 иж бүрдэл тавигдсанаар дурангийн мэс заслын тусламж үйлчилгээ шинэ шатанд гарсан юм. Улмаар 2013 онд Германы Karl Stоrz фирмийн ерөнхий мэс заслын, үений дурангийн, мөн эмэгтэйчүүд, урологийн нийт 5 иж бүрдэл багаж шинээр суурилагдаж, багаж тоног төхөөрөмж болон боловсон хүчний хувьд дурангийн мэс заслын чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх боломж бүрдсэн юм.

Мөн цээжний хөндийн мэс заслын эмчилгээний тусламжийг өргөжүүлж, энэ чиглэлээр улсын хэмжээнд харъяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж байна.

Гадаад харилцаа ч энэ хирээр хөгжиж, манай эмч нар ОХУ,Англи, Тайван, Солонгос, Сингапур, АНУ-ын эмч мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, 2008, 2009 онуудад “Дурангийн мэс засал “-ын суурь сургалтыг Свансон сангийн Америк эмч нартай хамтран зохион байгуулсан бол 2010 оноос одоог хүртэл жил бүр Английн Ивэрхийн сантай хамтран Ивэрхийн мэс заслын эмчилгээний орчин үеийн арга техник сэдэвт сургалтыг амжилттай зохион байгуулж байна. Ивэрхийн сургалтыг хот, хөдөө гэсэн 2 чиглэлээр Улаанбаатар хот болон Хөвсгөл, Дундговь, Эрдэнэт, Дорнод, Баян-Өлгий аймгуудад явуулж, 692 хүнд үнэ төлбөргүй мэс заслын эмчилгээ хийгдэж, 120 эмч, 100 гаруй сувилагч энэ сургалтанд хамрагджээ. Эдгээр сургалт нь дэлхийн түвшний эмчилгээний аргыг манайд нэвтрүүлэх боломжийг хангаж өгснөөрөө өндөр ач холбогдолтой болсон юм.

Нэг. Мэс заслын кабинет, тасгийн байгуулагдсан он

Улаанбаатар Төмөр Замын Төв эмнэлгийн Мэс заслын тасаг нь анх 1956 онд кабинет нэртэй байгуулагдсан. Тэр үедмэс заслын тусламжийг зөвлөлтийн мэргэжилтэнүүдүзүүлж эхэлсэн. Харин мэс заслын тасаг нь 1957 онд 5 сувилагч, 5 асрагчтай байгуулагдаж анхнымэс заслын эмчээр Нимерская, монголын анхны мэс заслын сувилагчаар Түмэндэлгэр нар ажиллаж олгойн хагалгаа хийснээр энэ тасгийн түүх эхэлдэг.

Хоёр. Бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт

1956 онд анх мэс заслын кабинет

1957 онд мэс заслын тасаг

1959 онд нүдний орыг мэс заслын тасагт нэгтгэсэн

1960-1990 оны хооронд эмэгтэйчүүдийн ор хамт ажиллаж байсан.

1975-1984 оны хооронд эрчимт эмчилгээний ор хамт ажиллаж байсан.

1992 онд чих хамар хоолойн орыг мэс заслын тасагт нэгтгэсэн

Гурав. Мэс заслын тасагт ажиллаж байсан эмч, сувилагч нар

Монгол үндэснийсэхээтэн эмч хараахан өсч амжаагүй үед зөвлөлтийн мэргэжилтэнүүд зөвлөхөөр Т.М.Дедук 1958 – 1961 он, 1965-1968 он, Немеровская 1961-1963 он, Демьянович 1963-1966 он, Р.И. Климнюк 1963-1965 он, В.И. Кротов 1969-1970 он, Костин 1970-1974 он, Мандзелевский 1974-1977 он, А.С.Семенцов1981-1987 он, Пугачев 1987-1991нар тус тус ажиллаж байсан. 1964 онд нэгдүгээр зэргийн мэс засалч эмч Батсүх тус эмнэлэгт ирсэн нь тасгийн эрхлэгчээр ажилласан анхны Монгол эмч болсон юм. Хэдийгээр ид бүтээх насандаа ертөнцийн мөнх бусыг үзсэн боловч одоо ч дурсагдаж байгаа мэргэжилдээ гаршсан, шилдэг мэс засалчдын нэг байжээ. Энэ үед мэс заслын тасагт 2 ортой эрчимт эмчилгээний тасгийг нээж улмаар 1974 онд том тасаг болгон өргөжүүлжээ.

Мэс заслын тасгийн эрхлэгчээр их эмч Батсүх, Шагцрай, Равдан, Базаррагчаа, Золбоот,Б.Батболд, Т.Сарангэрэл, зөвлөх эмчээр Даваацэрэн, Өлзийхутаг, Эрдэнэчулуун, Санжаа, Н.Баасанжав, Цогтжаргал нар зүтгэл бүтээлтэй ажиллаж иржээ. Эдгээр зөвлөх эмч нарын зарим нь одоог хүртэл бидэндээ зөвлөж хамтран ажиллаж байна. Мэс заслын эмчээр Батсүх, Шагцрай, Уутай, Баатар, Базаррагчаа, Аюурзана, Р.Цэрэндоо, Сэрээтэр, Амгалан, Я.Бухаа, Энхтуяа, Маргарит, Т.Баярман, Адъяасүрэн, Д.Алтанцэцэг, Нарангэрэл, Золбоот, Б.Батболд нар ажиллаж байсан. Мөн мэдээ алдуулагч болон бусад нарийн мэргэжлийн эмч нараас Уутай, Равдан, Бямбаа, Цолмон, Раднаа, Уламбаяр, Доржсүрэн, Сарангэрэл, Гандолгор, Нарангэрэл, Оюунчимэг, Очирбат, Ямар-Очир, Ургамалцэцэг, мэс заслын сувилагчаар Түмэндэлгэр, Цэрэн, Зина, Цэрэндолгор нарын ахмад сувилагч нар ажиллаж байсан.

Дөрөв. Гавъяа, шагнал

Мэс заслын тасаг нь 2004, 2007, 2010 оны хөдөлмөрийн аварга хамт олноор шалгарч байсан. Тус тасгаас ахмад дайчин цолтон ахлах сувилагч Б.Цэвэл, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Я.Бухаа, алтан гадас одонгоор их эмч Ц.Базаррагчаа, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдгээр их эмч Ц.Базаррагчаа, чих хамар хоолойн их эмч Т.Сарангэрэл, Хүндэт төмөр замчин цол тэмдгээр чих хамар хоолойн эмч М.Доржсүрэн, Д.Сарангэрэл, сувилагч Халтархүү, ахлах сувилагч Д.Оюунбилэг, тэргүүний төмөр замчин цол тэмдгээр бага эмч Ц.Жаргал нар тус тус шагнагдаж байсан. Замын мэргэжлийн аварга эмчээр 2007 онд мэс заслын эмч Х.Аршабек, 2009 онд мэс заслын эмч Я.Болдбаатар тус тус хүртэж байсан.

Тав. Одоогийн мэс заслын тасгийн бүтэц зохион байгуулалт

Мэс заслын тасаг нь одоо 33 ажилтантай, мэс заслын 26, чих хамар хоолойн 10, нүдний 6, нийт 42 ортой ажиллаж байна. Мэс заслын тасгийн эрхлэгч Я.Болдбаатар – АУ-ны магистр, мэс заслын ахлах зэрэгтэй, Н.Сайнзориг - мэс заслын ахлах зэрэгтэй эмч, Х.Аршабек – мэс заслын ахлах зэрэгтэй,С.Жамбалнямбуу-мэс заслын эмч, С.Уранчимэг мэс заслын эмч, Б.Батболд-АУны магистр, мэс заслын ахлах зэрэгтэй эмч, Г.Ганзориг-Гэмтлийн эмч , Нүдний эмч Эрдэнэсүх, Чих хамар хоолойн эмч Чинтүвшин, Мэс заслын 15 мэргэшсэнсувилагч, 11 үйлчлэгчтэйгээрМонголын төмөр замчдад мэс заслын нарийн мэргэжлийн тусламжийг хүргэж ажиллаж байна. Мэс заслын эмч нараас2007 онд Х.Аршабек Хятад улсад, 2011 ондСолонгос улсад хэвлийн болон бөөрний дурангийн мэс заслын чиглэлээр , 2010, 2012 ондЯ.Болдбаатар Солонгос улсад хэвлийн болон бөөрний дурангийн мэс заслын чиглэлээр, 2010 онд мөн чиглэлээр Н.Сайнзориг эмч,2011 онд Солонгос улсад хэвлийн дурангийн мэс заслын чиглэлээр Батболд эмч нар тус тус мэргэжил дээшлүүлсэн. Мөн мэс заслын сувилагч нараасЛ.Тайванцэнгэл 2011 онд ОХУд, Сувилагч П.Буяндэлгэр 2011 онд Солонгос улсад тус тус мэргэжил дээшлүүлээд байна.Манай мэс заслын тасгийн зөвлөх эмчээр Академич, Ардын эмч, хөдөлмөрийн баатар Н.Баасанжав ажиллаж байна.

Мэс заслын сувилагч нар бүгд мэргэшсэн нарийн мэргэжлийнбөгөөд эдгээрээс Сувилахуйн бакалавр арга зүйч Д.Оюунбилэг,Хагалгааны ахлах сувилагч Г.Хишигдорж,ХагалгаанысувилагчБ.Будбаяр,Ц.Батцэцэг,Д.Цэцэгсайхан, Ч.Хандсүрэн, Л.Тайванцэнгэл,Ч.Наранмандах, Ш.Сайнбаяр, Г.Дэнсмаа, Б.Шүрэнцэцэг, Ж.Дүүмаам, Б.Одонтунгалаг, С.Номинцэцэг нар болон Сувилахуйн ахлах зэрэгтэй П.Буяндэлгэр нарын зэрэг шилдэг сувилагч нар одоо ид ажиллаж хөдөлмөрлөж байна. .Мөн Асрагч Ц.Мөнгөнзагас, Г.Болортуяа, Н.Тунгалаг, Л.Энхтуяа, Д..Баттулга, Ж.Энэбиш, Б.Батчимэг, П.Дэлгэрхишиг, Д.Шүрэнцэцэг, Х.Болормаа нар мэс заслын тасгийн цэвэрлэгээ, хадваргүйтгэл, өвчтөний асаргаа хийж ажиллаж байна.

Манай тасаг жилдээ 1000 гаруй яаралтай болон төлөвлөгөөт мэс засалхийж байна. Үүнээс Цөсний чулуут хүүдий авах, Мухар ургацаг авах, насанд хүрэгчдийн болон хүүхдийн мэс засал түүнээс хүүхдийн урологийн зарим мэс заслын хагалгааг зонхилон хийж байна. Одоогоор тус мэс заслын тасагт 50 гаруй төрлийн мэс ажилбар хийгдэж байна. Бид Урологийн нээлттэй болондурангийн зарим мэс заслыг 2011 оны 8-р сараас, хэвлийн дурангийн мэс заслыг 2012 оноос хийж эхлээдбайна. Өнөөдөр Дурангийн мэс өдөр тутамын мэс засал болон хөгжиж байна.

Зургаа. Мэс заслын эмч нарын танилцуулга

Баруун гар талаас Мэс заслын ахлах эмч АУ-ны магистр Б.Батболд, Мэс заслын ахлах эмч Х.Аршабек, Тасгийн эрхлэгч, Мэс заслын ахлах, АУ-ны магистр Я.Болдбаатар, Гэмтлийн эмч Г.Ганзориг, Мэс заслын ахлах эмч Н.Сайнзориг, Мэс заслын эмч С.Жамбалнямбуу, Мэс заслын эмч С.Уранчимэг.


УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ"-Д МЭС ЗАСЛЫНТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ ХӨГЖСӨН ТҮҮХ

Үлэмжийн цар хүрээтэй, ач буянаа үеийн үед өгсөөр ирсэн Монгол орны нэгэн өнгө жавхаа гэрэл гэгээ дэвшил хөгжлийн нүүр царайг харуулж буй "Улаанбаатар төмөр зам" хэмээх аварга том байгууллагын олон мянган төмөр замчид тэдний гэр бүлийн эрүүл мэндийг сахин хамгаалдаг төмөр замын Төв эмнэлэг хөгжлийнхөө нэгэн жарныг хэдийнээ туулжээ.

Эмнэлгийн боловсон хүчний хүрэлцээ эмч нарын мэргэжлийн ур чадвар, оношлогоо, эмчилгээний багаж төхөөрөмжийн хангамж орчин үеийн менежментийн онцлог, цар хүрээгээр монгол улсдаа дээгүүрт тооцогдож 6-р эмнэлэг гэж нэрлэгддэг арвин туршлагатай Улаанбаатар төмөр замын Төв эмнэлгийн ялангуяа төмөр замчдад үзүүлэх мэс заслын тусламж, үйлчилгээ хөгжсөн түүх бол нэг талаас Монголын төмөр замын өөрийнх нь хөгжил, нөгөө талаас Монгол Улсын эрүүлийг хамгаалахын хөгжлийн үе шаттай салшгүй холбоотой юм.

Тавь, жараад он бол Монгол улсад бие даасан мэс заслын эмнэлэг байгуулагдаж, гэмтэл согог, цацраг туяагийн, хүүхдийн гэх мэт мэс заслын тусгай мэргэжлийн эмнэлгүүд салбарлан хөгжиж, хөдөөд сум дундын эмнэлгүүд байгуулагдаж, зах хязгаарын хүн амд мэс заслын тусламж газар дээр нь үзүүлдэг болсон эрүүлийг хамгаалахын хөгжлийн түүхэн ач холбогдолтой цаг үе юм.

1951 оны 1 дүгээр сарын 5-нд одоогийн Баянгол дүүргийн "Богд-ар" хорооллын орон сууцны дунд, тэр үеийн төмөр замын хүүхдийн цэцэрлэг байсан байранд /Пунцаглин хийд/ анхны амбулаторийн үүд хаалга нээгдэж эхэлснээр орос эмч С.Рыбкина 1931-1934 ондажиллаж, төмөр замын Төв эмнэлгийн суурь тавигдсан гэж үздэг.

1956 оны 2-р сарын 1 -нд амбулаторийн хоёр давхар барилга баригдаж, тэнд дотор, мэс заслын эмчийн үзлэг, боолт хийдэг байв. Энэ үеэс төмөр замчдад мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлж эхэлсэн байна.

1957онд стационарын хоёр давхар барилга баригдаж дээд давхарт нь мэс засалдоод давхарт нь дотрын нийт 75 ортой нэгдсэн эмнэлэгтэй болжээ.

1957 он хүртэл төмөр замд эмнэлгийн мэргэжлийн үндэсний боловсон хүчин байгаагүй юм. Үндэсний эмч мэргэжилтнүүд хараахан төрж, өсч амжаагүй энэ үеүүдэд Зөвлөлтийн эмч нар ажиллаж, төмөр замын эмнэлгийн тулгын чулууг тавьж, галыг нь асаасан бөгөөд цаашдаа эмнэлгийн нарийн мэргэжлийн /дотор, мэс засал, эмэгтэйүүд, хүүхэд, г.м/ эмч, мэргэжилтнүүд 1992 оныг хүртэл ажиллаж, төмөр замчдын эрүүл мэндийг хамгаалах, үндэсний эмч мэргэжилтнүүдийг өсч бойжуулах, чадваржуулах, эмнэлгийг хөгжүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан, ачтан гавъяатнууд юм.

Төмөр замын эмнэлэг, мэс заслын тусламж, үйлчилгээний нэг онцлог бол төмөр зам хөгжиж, шинэ өртөө зөрлөгүүд бий болохын хирээр нэгдсэн эмнэлгүүд тухайлбал: Зүүн хараа, Сайншанд ,Замын-Үүд, Чойрын төмөр замын эмнэлгүүд байгуулагдаж, тэнд мэс заслын тасаг ажиллаж байсан явдал юм.

Мэс заслын тасгийн тусламж үйлчилгээний хоёр дахь онцлог бол чих, хамар хоолой, нүдний стационарын ортой нэгдэж ажилладагт оршино.

Тухайн цаг үеийн мэс заслын тусламж үйлчилгээний онцпог, тасгийн эрхлэгч эмч нарын тогтвортой ажилласан жил, Зөвлөлтийн эмч мэргэжилтнүүдийн оролцоо, оношлогоо, эмчилгээний багаж төхөөрөмжийн онцлог зэргийг харгалзан төмөр замд мэс заслын тусламж үйлчилгээ хөгжсөн түүхийг үе шатаар тодорхойлбол:

1956-1960 он. Шинэ тулгар үүсчбайсан төмөр замын эмнэлгүүд ажиллаж эхэлсэн, анхны мэс заслын эмчийн узлэг, хагалгаа хийсэн үе.

1957 онд баригдсан эмнэлгийн хоёр давхар барилгын дээд давхарт байрласан мэс заслын тасаг 1 эмч, 5 сувилагч, 5 асрагчтай ажиллаж, тасгийн эрхлэгч Украйн гаралтай Ужмеревская урд шугамаас ирсэн 36 настай Отгийв нэртэй төмөр замчинд өвчний түүх нээж өглөө 700 цагт мухар олгой авах хагалгаа анх хийсэн байна. Хагалгаанд мэс заслын анхны монгол сувилагч Түмэндэлгэр оролцсон байна.

Анхны мэргэжлийн зөвлөх эмч мэс засалч, анестезиологч эмч бол Т.М.Дедук 1951-1958 онуудад, тэрээртөмөр замчдын хүсэлт, урилгаар 1965-1968 онуудад дахин ирж ажилласан байна. Т.М.Дедук эмч мэс хагалгаа хийх зөвлөгөө өгөх их ажлын зэрэгцээ Монголын анхны мэдээгүйжүүлэгч эмч нарыг бэлтгэсэн ач гавъяатай ажээ.

Дархан, Мандал, Сүхбаатар, Зүүн хараа, Сайншанд, Замын-Үүдийн зангилааны өртөөдөд анхны амбулатори, 20-50 ортой эмнэлгүүд байгуулагдаж зөвлөлтийн эмч нар ажиллаж байсан бөгөөд Улаанбаатар зангилааны поликпиникийн анхны эрхлэгч Касаткина мэс заслын эмчийн үзлэг хийж байв.

1960 оны 8-р сард Зөвлөлтийн мэргэжилтэн мэс засалч А.Д.Малненков, Монгол эмч З.Шагцрай нар Замын-Үүдэд яаралтай мэс заслын хагалгаа хийх ажлыг зохион байгуулж байжээ.

1961-1976 он. Энэ жилуудэд ундэсний мэргэжлийн эмч нар өсөн бойжиж, мэс заслын яаралтай тусламж, ерөнхий мэс засал, хэвлийн хендийн хагалгаануудыг амжилттай хийж байв,

1962-1964 онуудад тасгийн эрхлэгчээр Р.И.Демъянович, 1964-1980 онд тасгийн эрхлэгчээр Сономын Батсүх ажиллажээ.

Энэ жилүүдэд Т.М.Дедук 1965-1968 онд, анестезиологч Р.И.Демъянович 1962-1966 онд, В.И.Кротов 1969-1970 онд, Костин 1970-1974 онд Мандзелевский 1974-1977 онд тус тус мэс заслын зөвлөхөөр ажиллаж байв.

С.Батсүх мэс заслын тасгийн эрхлэгчээр хамгийн олон жил тогтвор суурьшилтай ажилласан төмөр замчдын хайр хүндэтгэлийг хүлээсэн эмч байсан бөгөөд Зөвлөлтийн мэргэжилтнүүд болох В.И.Кротов, Костин, ялангуяа Мандзелевскийн хамт ажиллаж байх үедээ элэг цөсний замын хагалгаанууд түлхүү хийж хоёр ч удаа элэг тайрах хагалгаа хийсэн байдаг.

Мэс заслын тасагт Занын Шагцрай, Занаагийн Уутай нар мэс заслын эмчээр ажиллаж байв. З.Уутай - Төмөр замын эмнэлгийн анхны мэдээгүйжүүлэгч эмч Т.М.Дедукийн шавь бөгөөд 1975 оныг хүртэл анестезиолог эмчээр ажиллажээ.

1970 онд С.Батсүх, З.Шагцрай нар ЗХУ, Украйны Киев хотод мэс засалч эмчийн мэргэжил дээшлүүлсэн байна.

Шугам замын Зүүн хараа эмнэлэгт О.Жигжидсүрэн 1971-1974 онд, Сайншанд, Замын-Үүдэд эмнэлэгт З.Шагцрай 1960-1963 онд мэс заслын эмчээр ажиллаж байв.

1976-1985 он. УБТЗ-ын нэгдсэн эмнэлэг ундэсний мэргэжлийн боловсон хүчинээр хангагдаж, эмч нар зөвлөхүүд бие даан ажиллах болж. Зөвлөлтийн мэргэжилтэн ажиллах нь цөөрсөн юм.

Константин Шванович Семенцов 1983-1986 ондмэс заслын зөвлөх, эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар,1978 оноос акедимич Н.Баасанжав мэс заслын зөвлөхөөр одоог хүртэл ажиллаж байна

Тасгийн эрхлэгчээр Ц.Базаррагчаа 1980 оноос, мэс заслын эмчээр Р.Цэрэндоо 1980-1994 онд, З.Шагцрай, Г.Равдан нар ажилласан байна. Анестезиолог эмчээр Г.Равдан 1976 оноос ажиллав.

1986-1995 он. Зөвлөлтийн мэргэжилтэн Ю.С.Пугачев 1987-1991 онд зөвлөх эмчээр, тасгийн эрхлэгчээр Ц.Базаррагчаа, мэс засалч эмчээр Р.Цэрэндоо, З.Аюурзана 1990-1992 онд, Маргарита.А.К, Ц.Нарангэрэл 1992-1995 онд эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэх тасгийн эрхлэгч эмчээр Г.Равдан ажиллаж байв.

Энэ үеийн нэг онцлог бол эмнэлгийн захиргааны бодлогоор цээжний хөндийн хагалгаанд эмч нарыг сургаж бэлтгэх зорилго тавьж уушиг авах, тайрах хагалгааг нилээд хэдэн хүнд хийсэн байна.

1986 оноос эхэлж шугам замын эмнэлгүүдэд мэс заслын зөвлөгөө өгөх, үйлчилгээнд нь хяналт тавих зорилгоор мэс заслын орон тооны бус ерөнхий мэргэжилтэнг ажиллуулж эхэлсэн юм. 1986 оноос 1992 он хүртэл ерөнхий мэргэжилтнээр Ц.Базаррагчаа, 1992-1995 онд Я.Бухаа ажиллаж үүнээс хойш ерөнхий мэргэжилтний ажлыг тасгийн эрхлэгч нар гүйцэтгэдэг болсон юм.

Шугам замын Сайншанд эмнэлэгт С.Адьяасүрэн, Зүүн хараа эмнэлэгт Т.Баярман, Ц.Эрдэнэчимэг нар мэс заслын эмчээр ажиллаж байв.

1996-2005 он. Энэ жилуудэд мэс заслын шинэ залуу халаа олон эмч нар төмөр замын эмнэлэгт ирж ажилласан байна.

Тасгийн эрхлэгчээр Л.Золбоот 1996-2000 онд, Д.Амгалан 2000-2001 онд, Б.Батболд 2001-2003 онд, Т.Баярман нар 2003-2005 онуудадтус тус ажиллажээ. Мэс заслын эмчээр Х.Аршабек 2002 оноос, Н.Сайнзориг, Я.Эрдэнэ нар 2003 оноосажиллаж эхлэв.

2000 онд поликлиникг гэмтлийн кабинет байгуулагдаж эмчээр нь Нацагдорж 2002 оныг дуустал ажилласан байна.

Поликлиникийн мэс заслын кабинетад 1996-2002 онд Ц.Базаррагчаа, Х.Аршабек, Д.Амгалан нар 2002-2003 ондАнестезиолог эмчээр Г.Равдан, Я.Лэгзмаа одоог хүртэл ажиллаж байв.Ц.Нарангэрэл 2004-2005 онд Замын Үүд эмнэлэгт мэс засалчаар ажиллав.

2005-2014 он. Энэ 10 жил бол залуу мэс засалчдын эгнээ өргөжиж, мэс заслын багаж аппарат шинэчлэгдэн, эмч нар судалгаа шинжилгээний ажилд идэвхитэй оролцон, гадаад оронд мэс заслын төрөлжсөн нарийн мэргэжил эзэмшин мэргэжлээ дээшлүүлж, темөр замд мэс заслын эмнэлгийн тусламж үйлчилгээ хегжлийн шинэ шатанд дэвшин орж буй үе юм.

Эдүгээ мэс заслын тасаг нь 36 ажилтантай 7 эмч,15 сувилагч, 11асрагчтай. Мэс заслын 26, чих амар хоолойн 10, нүдний 6, нийт 42 ортой ажиллаж байна.Мөн мэс заслын кабинет нь мэс заслын эмч 2, сувилагч 2 тус тус ажиллаж байна.

Мэс заслын тасагт жилдээ 50 орчим төрлийн 1000 гаруй яаралтай болон төлөвлөгөөт хагалгаа хийж байгаагийн зонхилох хувийг цөсний чулуут хүүдий, мухар ургацаг авах, насанд хүрэгчдийн болон хүүхдийн бөөр, шээсний замын эрхтний хагалгаа эзэлж байна.

Тасгийн эрхлэгчээр чих хамар хоолойн эмч Д.Сарангэрэл 2005-2010 онд, Я.Болдбаатар 2010 оны 05-р сараас одоог хүртэл ажиллаж байна.

Мэс заслын тасгийн эрхлэгч Я.Болдбаатар АУ-ны магистр, мэс заслын ахлах зэрэгтэй, мэс заслын эмч Н.Сайнзориг ахлах зэрэгтэй, Х.Аршабек ахлах зэрэгтэй, Д.Батболд АУ-ны магистр, ахлах зэрэгтэй, залуу эмч С.Жамбалнямбуу, Б.Жаргалсайхан, Г.Ганзориг нар ажиллаж байна. Анестезиолог эмчээр М.Батжаргал 2005 оноос, С.Өнөрзаяа 2009-2013 онд, Ж.Нямаа 2010 оноос тус тус ажиллаж байна.

Поликлиникийн кабинетад Т.Баярман2004-2010 онд, С.Уранчимэг 2010-2011 онд, Д.Батболд 2011 оноос одоог хүртэл, Г.Ганзориг2011 оноос одоог хүртэл гэмтлийн эмчээр тус тус ажиллаж байна.

Сүүлийн жилүүдэд Төв эмнэлгийн захиргаа мэс засалч эмч нарын мэргэжил дээшлүүлэлтэд онцгой анхаарал тавьж, мэс заслын эмч Х.Аршабек 2007 онд Хятад улсад, 2011 онд БНСУ-д хэвлийн болон бөөрний дурангийн мэс заслын чиглэлээр, Я.Болдбаатар 2010, 2012 онд БНСУ-д хэвлийн болон бөөрний дурангийн хагалгааны, Н.Сайнзориг 2010 онд БНСУ-д мөн энэ чиглэлээр, Д.Батболд 2011 онд БНСУ-д хэвлийн дурангийн хагалгааны чиглэлээр тус тус мэргэжил дээшлүүлсэн байна.

Залуу мэс засалч С.Жамбалнямбуу 2013 онд ОХУ-д ивэрхий нөхөх, 2014 онд БНСУ-д хэвлийн дурангийн хагалгаа, Б.Жаргалсайхан 2014 онд ОХУ-д ерөнхий мэс заслын хагалгааны чиглэлээр тус тус мэргэжил дээшлүүлээд байна.

Хагалгааны сувилагч Л.Тайванцэнгэл 2011 онд ОХУ-д, Сувилагч П.Буяндэлгэр 2011 онд, Г.Хишигдорж, Ц.Батцэцэг нар 2014 онд БНСУ-д мэргэжил дээшлүүлээд байна.

Урологийн нээлттэй болон дурангийн зарим мэс заслыг 2011 оны 8-р сараас, хэвлийн дурангийн мэс заслыг 2012 оноос хийж эхлээд байна. Урологийн дурангийн мэс заслын Samsung брэндийн их бүрдэл аппарат, хэвлийн дурангийн БНСУ-ын MGB-аппарат /багаж/-ийг ашиглаж байна.