Мэс заслын мэргэжлийн зэргийн шалгалт авах журам

Батлав: ЭМЯ-ны мэс заслын Ерөнхий мэргэжилтэн, Академич Н.Баасанжав

Өнөөгийн манай улсын өөрчлөлт шинэчлэлтийн нэг чиглэл нь хувь хүний нийгэмд үзүүлэх хариуцлагыг өндөржүүлэхэд оршиж буй билээ. Эрүүл мэндийн ажилд эмч нарын цол, ажилласан жил, хувь хүний мэдлэг чадварыг ялган тэдгээрийн онцлогт тохируулан бүтээлийг нь тооцоход мэс заслын эмч нарын дунд “ахлах” ба “тэргүүлэх”, “зөвлөх” зэргийг тогтоож байхын учир холбогдол оршино.

Мэс заслын эмч нарт ахлах, тэргүүлэх, зөвлөх зэргийг жил бүр дараах мэргэжлийн ялгавараар явуулж байх болно. Үүнд: Мэс заслын ахлах зэргийн эмч 10 жил, тэргүүлэх зэргийн эмч 15 жил, Зөвлөх зэргийн эмч нь 20 жил дагнан мэргэжлээрээ ажилласан, мэргэжил дээшлүүлэх дамжаануудыг дүүргэсэн байна.

Зэргийн шалгалтыг 3 үе шаттай явуулна.

  1. Мэс заслын зэргийн шалгалтанд орох эмч нарын материалыг хүлээн авах
  2. Мэс заслын мэргэжлийн зөвлөлийн ба нийгэмлэгийн тэргүүлэгчдийн хурлаар шалгалт өгөх эмч нарын материалыг хэлэлцэх
  3. Мэс заслын эмчээс ахлах, тэргүүлэх, зөвлөх зэргийн шалгалт авах

Мэс заслын ахлах, тэргүүлэх зэргийн шалгалтанд орох эмч нарын материалыг хүлээн авах журам.

  1. Материалыг мэс заслын эмч нарын нийгэмлэгийн нарийн бичгийн дарга хүлээн авна.
  2. Жил бүрийн 2-р сарын 1-ээс 15-ны хооронд материалыг хүлээн авна.
  3. Зэргийн шалгалтанд орох эмч нарын бүрдүүлэх материал нь:

Нэг. Өргөдөл хүлээн авах

  1. Анкет 1-р маягт /1-р маягтаар/
  2. Ажлын байрны тодорхойлолт /албан газрын даргын тамга, гарын үсэгтэй/
  3. Тасаг хамт олны хурлын протокол
  4. Сүүлийн 5 жил хийсэн ажлын тайлан /тусгай маягтаар (маягт1,2)/
  5. Хэвлүүлсэн бүтээлийн жагсаалт /Ахлах зэрэг 5-аас доошгүй өгүүлэл, илтгэл. Тэргүүлэх зэрэг 10-аас доошгүй өгүүлэл, илтгэл/- өгүүлэл, илтгэлийг хувилж хавсаргана
  6. 2 хувь зураг

Хоёр. Материалыг нийгэмлэгийн тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэх.

А.Зэргийн шалгалтанд орох эмч нарын материалыг хүлээн авч дууссанаас хойш 14 хоногийн дотор нарийн бичгийн дарга ангилж танилцуулга

  1. Шаардлага хангасан.
  2. Шаардлага бүрэн хангаагүй
  3. Зэргийн шалгалтанд орох боломжгүй

Б.Материал авснаас 1 сарын дотор нийгэмлэгийн тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж протокол гаргана.

В. Зэргийн шалгалт авах хугацааг товолно.

Г. Зэргийн шалгалт авах комиссыг томилно.


Гурав. Шалгалт авах журам

  1. Мэс заслын нийгэмлэгийн хурлаар томиогдсон комисс зарласан товын дагуу шалгалт авна.
  2. Шалгалтыг дадлага ба онолын хэлбэрээр авна.
  3. Дадлагын шалгалтын товын дагуу заагдсан эмнэлгүүд дээр хөтөлбөрт тусгагдсан сэдвийн дагуу өвчтөнг сонгуулж мэс засал хийлгүүлнэ.
  4. Онолын шалгалтынг урьдчилан бэлдсэн тест ба амаар товын дагуу комисс авч хариултыг цахимаар хянаж үнэлгээ өгнө.
  5. Ерөнхий мэс заслын эмчийн онолын шалгалтын 70% нь ерөнхий мэс засал, 30% нь нарийн мэргэжлийн асуулт байна. Нарийн мэргэжлийн эмчийн 70% нь нарийн мэргэжлийн 30% нь ерөнхий мэс заслын асуулт байна.

Мэс заслын зэргийн тусгай шалгуур

 

Ахлах  зэрэг

Тэргүүлэх зэрэг

Зөвлөх зэрэг

Ажилласан жил

8-аас дээш

13-аас дээш

25 жилээс дээш

Мэс заслаар

8-аас дээш мэргэжлээрээ тасралтгүй ажилласан

Ахлах зэрэг авснаас хойш 5 жил тасралтгүй ажилласан

Сүүлийн 20 жил мэс заслаар тасралтгүй ажилласан тэргүүлэх зэрэгтэй байна

Ном товхимол

 

 

2,  тус бүр 5 хх-аас багагүй

Эрдэм шинжилгээний өгүүлэл

5-аас дээш

мэргэжлийн сэтгүүлд

10-аас дээш

мэргэжлийн сэтгүүлд

20- оос дээш (зөвшөөрөгдсөн мэргэжлийн сэтгүүлд)

Албан тушаал

 

 

Зөвлөх эмч, тасгийн эрхлэгчээр сүүлийн 5-аас доошгүй жил ажилласан байх

Эрдмийн цол

 

Магистр байж болно

Анагаах ухааны доктор-1 эсвэл 2 магистр удирдаж хамгаалуулсан байна

Ёс зүй болон мэргэжлийн зөрчил

Сүүлийн 5 жил зөрчил  гаргаагүй

Сүүлийн 5 жил зөрчил гаргаагүй

10 жил зөрчил  гаргаагүй

Гардан шалгалтын мэс заслын төрлүүд

  1. Гэдэсний цоорхойг хаах мэс заслын аргууд
  2. Гэдэсний түгжрэлийн хагалгаа
  3. Ивэрхийн /дахисан ба хагалгааны дараах/ хагалгаа
  4. Нарийн ба бүдүүн гэдэс тайрах хагалгаа
  5. Панкреатитынхүндэрсэн хэлбэрт хийгдэх хагалгаа
  6. Цөсний хүүдий авах мэс засал
  7. Хэвлийн хөндийн (гэдэс хоорондын, өрцөн доорх, аарцгийн гэх мэт) буглаа
  8. Цочмог плеврит, цочмог перикардитийн хагалгаа
  9. Элэгний хүндрээгүй бэтэгний хагалгаа
  10. Устсан бөөр авах
  11. Бөөр шээсний замын чулууны нээлттэй хагалгаа
  12. Түрүү булчирхай нээлттэй авах
  13. Бөөр, давсаг, шээсний сүвний гэмтлийн мэс засал
  14. Бөөрний буглааны хагалгаа
  15. Бөөрний хатгалттай мэс засал
  16. Нээлттэй аргаар бөөрний кистэктоми хийх
  17. Давсаг, шээлгүүрийн чулуу бутлах дурангийн мэс засал
  18. Плеврийг хуулах мэс засал
  19. Торакотоми хийж булез оёх
  20. Торакоскопи
  21. Шамбарамын хагалгаа (Миллиген-Морган)
  22. Архаг парапроктитын хүндрээгүй хэлбэр (Габриэл)
  23. Шулуун гэдэсний урвалт-салстын бүтэн урвалтын үеийн тайралт
  24. Шулуун гэдэсний сойлтын бүх хэлбэрүүд (хэвлийн ба хярзангийн хүрцээр)
  25. Хошногоны архаг цууралтын хагалгаа
  26. Бүх төрлийн колостомууд

Хүүхдийн мэс засал

  1. Дахисан ивэрхийн хагалгаа
  2. Төмсөг буулгах
  3. Архаг остеомиелитийн хагалгаа
  4. Архаг эмпиемийн хагалгаа
  5. Архаг парапроктитийн хагалгаа
  6. Наалдцын түгжрэлийн хагалгаа
  7. Стоми гаргах
  8. Цистостоми
  9. Нийлсэн хуруу салгах
  1. Ходоод тайрах  хагалгаа
  2. Хүндэрсэн бэтэгний хагалгаа
  3. Лапароскопийн хагалгаа
  4. Торакоскопийн хагалгаа
  5. Цагаан мөгөөрсөн хоолойн хагалгаа
  6. Улаан хоолой тайрах хагалгаа
  7. Нөхөн сэргээх хагалгаа (бүх эрхтэний)
  8. Механик шарын хагалгаа
  9. Архаг эмпиемийн хагалгаа
  10. Мөч тайрах хагалгаа
  11. Бөөрний хавдарын мэс засал (бөөрийг бүхлээр нь авах,хэсэгчилэн авах,тунгалгийн булчирхай, том судасны тромбо авах...)
  12. Бөөр шээсний замын нөхөн сэргээх хагалгаа
  13. Бөөрний шүр хэлбэрийн чулууг авах мэс засал
  14. Бөөрний чулууг дурангаар авах хагалгаа
  15. Давсагны хавдарын дурангийн мэс засал
  16. Давсаг бүтнээр нь авах мэс засал (радикал цистоэктоми)
  17. Радикал простатэктомия
  18. Приапизмийн үед сафено-кавернозный шунт үүсгэх мэс засал
  19. Түрүү булчирхай дурангаар авах хагалгаа
  20. Бүдүүн шулуун гэдэсний бүх төрлийн тайралтууд
  21. Бүдүүн гэдэсний лапароскопийн хагалгаанууд
  22. Олон дахисан хүндэрсэн шамбарам
  23. Лобэктоми
  24. Пульмоэктоми
  25. Плевропульмоэктоми
  26. Декортикация легкого
  27. Өрцний ивэрхий нөхөх
  28. Архаг остеомиелитын хагалгаа

Хүүхдийн мэс засал

  1. Уушгиний дэлбэн тайрах
  2. Ниссен фундопликаци
  3. Хошного шулуун гэдэсний битүүрлийн үед хийх хагалгаа
  4. Гэдэс залгах
  5. Дэлүү авах
  6. Гепатоеюно залгаас
  7. Нарийн-бүдүүн гэдэс залгах
  8. Зөөлөн эд, хэвлийн хавдар авах
  9. Гидронефрозын пластик хагалгаа
  10. Давсаг шээлэнцрийн сөөргө урсгалын хагалгаа
  11. Хөнгөн хэлбэрийн гипоспадын хагалгаа
  12. Шээс ялгаруулах эрхтэний чулуу авах
  13. Улаан хоолой залгах
  14. Дурангийнхагалгаа

Зөвлөх зэргийн дадлагын шалгалтын хагалгааны жагсаалт

  1. Уушигны мэс засал
  2. Элэг тайрах мэс засал
  3. Цөсний замын нөхөн сэргээх мэс засал
  4. Ходоод тайрах мэс засал
  5. Нарийн, бүдүүн гэдэс тайрах мэс засал
  6. Нойр булчирхай тайрах мэс засал
  7. Үнхэлцэг хальсны мэс засал
  8. Мэдрэлийн - трепанация, нугасны төрөлхийн ивэрхийн мэс засал
  9. Бөөр шээсний замын нөхөн сэргээх мэс засал
  10. Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал