card

СУРГАЛТ

MKA E-class сургалт

Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн 2023 оны 01 сарын 10-ны өдрийн хурлын шийдвэрээр батлагдсан Мэс заслын зэрэг горилогчийн тусгай шалгуурын "ММЗЭНХолбооноос зохион байгуулж буй дотоодын болон гадаадын багц цагийн сургалтанд 2 болон түүнээс олон удаа оролцож баталгаажуулсан байна" гэх заалтыг үндэслэн Монголын мэс засалч эмч нарын холбооны гишүүддээ энэхүү онлайн сургалтанд хамрагдахыг санал болгож байна. 2024 оноос зэрэг горилогч нарт гадаад сургалтын хөтөлбөрт хамрагдсан байх гэсэн шалгуурыг чандлан мөрдөх болно.

Иймд 2023 оноос Монголын мэс засалч эмч нарын холбоо нь БНСУ-ын Medical Korea Academy-тай хамтран ажиллаж эхэлж байна. Ингэснээр 2024 оноос Мэс заслын зэрэг горилогчид 2 ба түүнээс дээш гадаад сургалтын хөтөлбөрт хамрагдсан байх гэсэн шалгуурын нэг нь энэхүү MKA e-Class онлайн сургалт болж байгаа юм. Medical Korea Academy  нь БНСУ-ын Эрүүл мэндийн хөгжлийн институтээс боловсруулсан Олон улсын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн сургалтын хөтөлбөр юм. БНСУ-ын Эрүүл байгууллагын хэрэглэгддэг сургалтын хөтөлбөр нь Олон улсын эмнэлгийн мэргэжилтнүүдийн анагаах ухааны мэдлэг, ур чадварыг сайжруулах, гадаадын эмч мэргэжилтнүүдэд ижил хүртээмжтэй мэдлэг олгох зорилготой. Энэхүү хөтөлбөрт зайнаас хамрагдсанаар БНСУ-ын эрүүл мэндийн тогтолцоо, сургалтын арга барилын талаар ойлголттой болохын хажуугаар тухайн оронд зорчихгүйгээр БНСУ-ын тэргүүлэх эмч мэргэжилтнүүдийн туршлагаас суралцах боломжийг бүрдүүлж байна.